БНХАУ-ын өмнөд хэсэгт үер бууж, хойд хэсгээр хэт халж байна

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын өмнөд хэсэгт өчигдөр орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тосгон бүхэлдээ цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна.

Мөн далайн эргийн Фужянь мужийн Вупинг хотод аадар борооны улмаас хөрсний гулгалт болж, дөрвөн хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болохын зэрэгцээ 378 байшин нурж, 880 га (2,175 акр) тариалангийн талбай эвдэрч, Вупин хот 415 сая юань буюу 57.2 сая ам.доллар эдийн засгийн хохирол амссан гэж "Синьхуа" агентлаг мэдээллээ.

Түүнчлэн Хонконгтой хиллэдэг өмнөд хэсгийн Гуандун мужид болсон хөрсний гулгалтын улмаас Мэйжоу хотод таван хүн амь насаа алдаж, 15 хүн сураггүй алга болсон байна.

Дээрх үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гурван нисдэг тэрэг, 200 гаруй бүрэлдэхүүнтэй аврах баг иргэдийг эрэн хайх, аврах, гамшигт нэрвэгдсэн газруудад тусламж хүргэж ажлыг зохион байгуулж байгаа юм.

Үүний зэрэгцээ сүүлийн өдрүүдэд нийслэл Бээжин зэрэг Хятадын хойд хэсгийн ихэнх хэсэгт хэт халалт үргэлжилж байгаа гэж Хятадын үндэсний цаг уурын товчооноос мэдээлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.