Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав

Aдмин / Улстөр

Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийв. Албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч эртний түүхт Самарканд хотод зочилж, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ээлжит зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, өндөр амжилт хүсэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төв Азийн бүс нутагт хүн амаараа тэргүүлдэг Узбекистан Улсын зах зээл манай улсын сонирхлыг ихээхэн татаж байгааг онцолж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Узбекистаны тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа хөдөө ХАА-н салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комиссыг шинээр байгуулах саналыг дэвшүүлж, Узбекистаны талаас ХАА-н сайдыг томилж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг тогтмолжуулж, зөвлөлдөх уулзалтуудыг хийж ажиллахаар тохиролцов.

Үүнээс гадна талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг сорилт болох тээврийн саад тотгорыг хэрхэн даван туулах талаар харилцан туршлага солилцож ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд Төв Азийн бүс нутгийн чухал орон болох Узбекистан Улс гишүүнээр элсэх чиглэлээр нааштай судалж үзэхээ Узбекистаны тал мэдэгдэв.

Уулзалтын үеэр талууд цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 6 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн болно.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлэхээр санал солилцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талын хүрээнд болон олон улсын тавцанд нягт хамтарч ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2024-06-25 12:47:10

Ухнаагийн хүү Хүрэлбаатарт төмсөгдүүлсэн байна шүү Увсынхан одоо сонголтоо зөв хийгээрээдэээ 2-нуурыг чинь залгиж мэднэ шүү

Дипломат ёс алдаж байна. [103.57.94.91] 2024-06-25 11:22:18

Ер нь Хүсрэлсүх Ерөнхийлөгчид нэг юм зааж өгөөгүй юм уу??? Өөр улсад уригдаад байгаа зочин очсон газраа маш даруухан байх ЁСТОЙ, энэ бол дипломат протоколын шаардлага. Гадаадад очичихоод тухайн улсын эзнийг нь мөрлөөд, өөрөө тэр улсын эзнийг хүлээж авч байгаа юм шиг дүр төрх гаргаж БОЛДОГГҮЙ юм. Дээр байгаа Мерзиёевыг яаж байгаа юм бэ? Узбекистанд нь байж байж болгоомжтой, даруухан байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Мерзиёев Монголд ирчихсэн бол түүнийг тэвэрч, элж, үнсэж болноо болно. Харин тэр үед Мерзиёев Хүрэлсүхийг мөрлөөд, нуруугий нь илээд байвал манай Ерөнхийлөгчид ямар санагдах бол оо?

Иргэн [66.181.187.216] 2024-06-24 23:45:00

Энэ нэг новш энд тэндхийн Ерөнхийлөгч дарга нарыг тэвэрч аваад л долдогоноод байх юи . Путинг тэвэрч аваад л байсан Зүгжэр л энгийн эохэмсэг байхыг зөвлөөч мунхагд

Зочин [139.5.217.202] 2024-06-24 18:44:47

Ач холбогдол багатай айлчлал. Алсыг харж том сэтгэ. станы орнууд,ороz, белоруz-c өөр хүчирхэг гүрнүүдтэй харьц

Гоё! [103.57.94.91] 2024-06-25 11:23:35

Бас тэгээд үүнээс гадна жимсгэнэ өгнө гэсэн байна ш дээ.

Монгол Стан-ы улсуудтай сайхан харьцанаа. [103.57.94.91] 2024-06-25 11:02:19

Хүчирхэг гүрнүүд чинь Хятад, Орос дээгүүр Монголтой харьцах нь утгагүй гэдгийг мэдрээд харьцахгүй байхад чинь бид ЯАХ юм бэ? "Стан"-ы улсууд чинь тэнэг биш, тэд ч гэсэн үүнийг мэдрээд Монгол шиг улстай харьцаж эхлэж байна. Жимс, ногоогоо манайд зарна гэж байна ш дээ. Кх!

Зочин [59.153.112.102] 2024-06-24 19:29:33

YES

Зочин [66.181.186.242] 2024-06-24 15:36:35

Хууль бус хүн хуулиараа сонгондсон ер тэй уулзахаас ичихгүй бн уу хүүрэнсүг ээээээ

Зочин [172.58.166.113] 2024-06-24 12:19:14

Mongol ulsaa irgedde anhaar an d orosiig esreg dainiig uduusun humuus negdej ene bol gadnii nuluutei zarim ni urbagchid America d orgon garsan humuuseer damjuulan Ukraine adil dain ii irmegt tultal uhuulga hiij ba

, [66.181.161.235] 2024-06-24 18:52:22

a3v, t hy


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.