Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас 41 см-ээр их байна

Aдмин / Орон нутаг

Гол мөрнүүд борооны улмаас үерлэдэг гол оргил үе нь 7 дугаар сард ажиглагддаг байна.

Сэлэнгэ аймгийн тухайд энэ жил голуудын усны түвшин ямар байх талаар аймгийн УЦУОША-ны ус судлалын ажиглалтын албанаас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим нутгаар олон жилийн дундаж орчим байна. Ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их буюу түүний орчим байх төлөвтэй байна. Мөн Хараа, Ерөө голын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 50-100 см-ээр ахиу, зарим томоохон гол мөрний хувьд олон жилийн дунджаас их байх төлөвтэй байгаа.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас их, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор 270 см ОЖД-аас 41 см-ээр, Сүхбаатар сум орчим усны түвшин 349 см ОЖД-аас 52 см-ээр тус тус их.

Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим 181 см ОЖД-аас 36 см-ээр, Сүхбаатар сум орчмоор 222 см, ОЖД-аас 48 см-ээр тус тус их байна.

Мөн Хүдэр гол Хүдэр сум орчмоор 231 см ОЖД-аас 15 см-ээр, Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор 258 см ОЖД-аас 8 см-ээр тус тус их байна. Харин Ерөө голын усны түвшин Ерөө сум орчмоор 281 см ОЖД-аас 11 см-ээр, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 241 см ОЖД-аас 7 см-ээр, Хараа гол Баянгол сум орчмоор 165 см ОЖД-аас 1 см-ээр тус тус бага байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.