ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНД НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭЖ ЧАДВАЛ УУЛ УУРХАЙГААС ХЭД ДАХИН ДАВСАН ОРЛОГО ОЛЖ БОЛНО

Aдмин / Нийгэм

“Алтан өргөө” МУСК -ны гол санаа нь бэлэнчлэх сэтгэлгээ, амар хялбар аргаар хөлжих явдлыг цээрлэх Монгол ардын үлгэрээс үүдсэн ард түмний язгуур үзэл баримтлалыг илэрхийлдэг. Дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах эсвэл газраа ухаж хөрсөн дороос химийн ховор элементүүдийг гарган авч үйлдвэржилт, технологид ашиглах зах зээлд нийлүүлэх замаар хөгжих гэдэг хоёр тэс өөр замын уулзвар дээр ирчхээд аль нэгийг нь сонгоход бид тулсан гэж үү?

Нүүдлийн мал аж ахуй бол Монгол үндэстний оршихуйтай холбоотой нандин соёл ахуй учраас хэрвээ уул уурхайг хэт шүтсээр нүүдлийн ахуйд учирч буй бодит аюул зогсоох аргагүй хэмжээнд хүрвэл хожим харамсаад ч барахгүй.

Иймд уул уурхай, нүүдлийн мал аж ахуйг зохицуулах менежментийн бодлого чухал. Эдийн засгийн ойлголтоор уул уурхай ашиг олох тал дээр илүү байж болох юм. Нүүрс, алт зэсээ түүхийгээр нь овоолж аваад зараад байвал үнэндээ хэдхэн жилийн дараа бид нөөцгүй болно. Гэхээр уул уурхайгаас олж байгаа ашгаа өрх бүр үйлдвэрлэгч суурьтай нүүдлийн мал аж ахуйн тогтворжилт хөгжилд зориулбал бидэнд үсрэнгүй хөгжил ойрхон байна.

Өнөөдөр малын арьс шир түүхий эд боловсруулах үйлдвэр Монголд байхгүй учраас малчдын орлого муу, хөдөө аж ахуйн салбарын бодлого орхигдож үнэндээ зохицуулалтгүй зэрлэг, эмх замбараагүй дамын наймааны хэлбэрээр оршин тогтнож өдий хүрчээ. Хэрвээ бид хөрсөн дээр байгаа ургадаг баялгаа өөрсдийн үнэ цэнээ боловсруулж, нэмүү өртөг шингээх л дутагдаж байна. Манай улс жилд 10 сая орчим арьс, шир бэлтгэж, 20 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


Сэтгэгдэл

Монгол дэлхийн зах зээлд гарч чадах юм уу? [103.57.94.91] 2024-06-25 11:56:08

Үйлдвэрлэх нь үйлдвэрлэчихнээ. Харин үйлдвэрлэсэн зүйлээ хаана, хэзээ, ямар үнээр борлуулах уу, түүнийгээ яаж, хир хол тээвэрлэх үү, юүнд ба ямар хөргөгчинд, ямар үнээр хадгалуулах уу гэдэг чинь бодит асуудал. Үүнийгээ шийдээгүй байж үйлдвэрлээд байх нь ЭРСДЭЛТЭЙ ба цаашдаа алдагдалтай болж магадгүй. Үүнийг нааштай шийдвэрлэж ЧАДАХ юм уу? Иймд бараа бүтээгдэхүүнийг ЗӨВХӨН Монголдоо зарж борлуулж мөнгө болгоно гэж эхний үедээ харах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.