Аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг ₮5 саяар торгон

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар хуульчилсан.

Энэ дагуу зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалтыг Зөрчлийн хуульд оруулжээ.

Аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох юм. Ингэснээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал зохицуулалт хийх аж.

Түүнчлэн Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт орсон.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар зүйлд

  • 30.4. Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд

  • 29.1.14. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3,000,000-10,000,000 төгрөг.

Хувиараа такси үйлчилгээнд явж буй иргэдийг хэрхэн илрүүлж хариуцлага тооцох талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Энэ зохицуулалтыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчилсан. Шаардлагатай тохиолдолд замын удирдлагын камер шүүх замаар зөрчил илэрвэл торгох арга хэмжээг авна" гэсэн юм.

Харин уг зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнээр үйлчилгээ авсан тохиолдолд хамрагдахгүй аж. Улсын Их Хурал (УИХ)-аас тогтоол гаргахдаа "Цахим платформоор үйлчилгээ үзүүлж байвал үүнд хамаарахгүй" гэх заалт нэмж оруулсныг эх сурвалж онцоллоо.

Учир нь тус платформоор үйлчилгээ авсан иргэдийн дунд гэмт хэргийн шинжтэй зөрчил илрэх нь бага байдаг. Жолооч бүртгэхдээ өмнө нь хэрэгт холбогдсон түүхгүй, торгуулийн хэмжээ хэт өндөр зэргийг нягталдаг аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.18] 2024-09-28 15:36:06

зөвөө ... эмх цэгцтэй болгох цаг нь болсон шүү

Зочин [66.181.183.116] 2024-09-28 14:11:09

Такси эрхлэхийг нь хорихгүй, харин бүртгэлтэй, зөвшөөрөлтөй болгох нь зөв. Учир нь такси жолооч нараас гэмт хэрэг өдүүлэх нь өссөн.

Зочин [202.9.40.124] 2024-09-28 13:29:10

Зиа нямкаа багаараа баяртай болжээээ

Э.Мөнхбаатар [66.181.161.187] 2024-09-28 12:52:17

Хүний эрх зөрчсөн маш том асуудал шүү.ингэж болохгүй.энэ бол хувилдаантай асуудал боллоо.таксинд явж байгаа болгон муу хүмүүс биш шүү.

Зочин [62.204.140.14] 2024-09-28 12:04:38

Маш зөв шийдвэр. Ямар ч татвар, хураамж төлөхгүй орлого олж байгаа халтуурчдыг журамлах цаг болсон. Түгжрэл ч тодорхой хэмжээгээр буурах биз.

Нэргүй [202.126.90.189] 2024-09-28 11:59:24

хувь хувьсгалтайгаа нийлээд такси хүрэлцдэггүй байж ард иргэдийг яаж байг гээд бгаан вэ? Симпортой такси олдоц маш ховор бас илүү үнэтэй хувь хүмүүстээ хямд үнээр зөвшөөрөлөө өгөөд хариуцлагатай машины номероор нь бүртгэлжүүлээд явах нь зөв шийдвэр байх шүү

зочин [66.181.189.115] 2024-09-28 11:40:50

Такси зөвшөөрөлын эрхийг чөлөөтөй олгох байлгүй эмх цэгцэнд оруулж нэр хаяг тодорхой асуудап үүсхэд хариуцах эзэнтэй зорчигчын аюулгүй байдлыг хангаж гэмт хэргээс урьдчлан сэргийлэх нь зөв сайн талтай

Зочин [202.126.90.182] 2024-09-28 10:59:25

За хүүтэрч бна хүмүүс минь хөлдөж үх гэж бна даа таксийн хүрэлцэхгүй бөөн юм болно доо яг үнэндээ энэ хувь таксий хийж бгаа хүмүүс авч яваадаа харжил байдааааа

МОНГОЛ [158.247.217.50] 2024-09-27 23:05:13

Одоо хуулийн цоорхой л ашиглаж дэ иргэд мин толгойгоо ажиллуул! Хүн авахдаа цахим хаягаа солилцож чат бичилцэж дэ.

Зочин [103.57.93.159] 2024-09-27 21:51:15

erthen priusee zarsan ni hojih ni deeeeee

Зочин [103.57.93.159] 2024-09-27 21:50:59

prius une navs ubah ni deeee

Зочин [202.126.91.156] 2024-09-27 20:45:21

Энэ бол сонгуулиар Нямбаатарыг унагах гэсэн бусад намуудын нөхөдүүд эсвэл хятадаас баахан машин оруулж ирж такси үйлчилгээ явуулах гэсэн том гаруудын бодлогын илэрэл Түүнээс биш таксинд явж байгаа нөхөдийг албажуулж тодорхой татвар авч зохион байгуулахад болохгүй гэх зүйлгүй Иймэрхүү жижиг зүйл эрхэлж өдрийн талхны мөнгөө олж байдаг иргэдэд ажлын байр бий болгохгүй шууд хааж боох нь ядуучуудын эгнээг л улам тэлэхээс өөр сайн зүйлгүй Иргэн нь боломжийн амьдарч байгаа улсыг харахад нэг ч ядуу буурай дорой улс байхгүй Иргэд нь ядуу улсын дотор бас хөгжиж дэвшиж байгаа улс ч бараг байхгүй Иймээс “бүгдээрээ баяжжигтун” “ Иргэн баян бол улс баян” гэдэг уриа сургамжийг бодлого болгон юун түрүүн баримтлах хэрэгтэй Энгийн иргэдийнхээ эрх ашигийг хамгаас эрхэмлэн хамгаалж явбал зохилтой

Иргэн [59.153.112.24] 2024-09-27 19:56:23

Төрийн, татвар төлөгчдийн, иргэдийн, зээл тусламжийн, сангуудын, тендерийн мөнгийг хулгайлдаг улс төрд нөлөө бүхийн хүмүүсээс аваачээ. Иргэдийн карманаас заваан гараа авах хэрэгтэй

Zochin [66.181.161.137] 2024-09-27 19:23:06

Zov zarim ni bur davraad bgaa shuu buh taxig alban bolgoh heregtei

Baatar [122.201.31.14] 2024-09-27 19:02:36

Taxigaar amidralaa zalguulj bgaa mash olon hun baigaa, ene 108 hulgaich nar yu chadahgui medehgui uhernuud ,tegeed ard tumnii durguig hurgehees oor yu ch bolohgui

Зочин [202.126.90.209] 2024-09-27 18:40:21

Мааааш зөв. Дурын мөнгөний дүн хэлж өдөрт 150000-с дээш олж байгаа такси нэртэй ВАНПИРУУД ЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ЗОРЧИГЧИЙГ ДОРОМЖИЛНО ЭЛДВЭЭР ХЭЛНЭ, АВЧ ДАВХИХ ГЭЖ ХҮЧИРХИЙЛНЭ. ЕР НЬ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХДҮҮД ХҮН ХАЙРЛАХ СЭТГЖЛ ТҮЙ Ч БАЙХГҮЙ. ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД ТАКСИД ЯВЖ БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ХӨДӨӨНИЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ЦАГИЙН 5000-гаар тогго хотоос гарга.

Zochin [202.9.40.46] 2024-09-27 18:01:15

Ulsiin hogjil tsag ni boloogui bhad iim shiidwer gargah ni irgeded hund tusna

Зочин [202.126.90.201] 2024-09-27 16:38:25

Аягүй том лобби явж байна даа.нэгэн томоохон компани 1000 ш цахилгаан такси оруулж ирэхээр яриглаж байна гэсэн.түгжрэлээ яаядаа гэж байхад энэ явж байгаа хэдийгээ бүртгэлжүүлээд албажуулаад явбал зүгээрдээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.