Ф.Кишида, У.Хүрэлсүх нар уулзжээ

Aдмин / Улстөр

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар ням гарагт Нью-Йорк хотноо уулзлаа. Тэд хоёр талын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээг аль болох ойрын хугацаанд байгуулах зорилт тавин ажиллахаар тохиролцжээ.

Дэлхий даяар мөргөлдөөн, хуваагдал гүнзгийрч буй энэ үед хууль дээдлэх ёсонд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх нь илүү их чухал ач холбогдолтой болж байгааг талууд дахин нотолжээ.

Ф.Кишида, У.Хүрэлсүх нар хоёр орны хоорондын хамтын ажиллагааг “тусгай стратегийн түншлэл”-ийн хувиар цаашид өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Батлан ​​хамгаалахын техник, технологи дамжуулах тухай хэлэлцээрийг засгийн газрууд зарчмын хувьд тохиролцсоныг тэд сайшаав. Түүнчлэн уг баримт бичигт аль болох ойрын хугацаанд гарын үсэг зурахаар зорьж буйд санал нэгдсэн байна.

Умард Солонгосын тухайд, хоёр тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөхийг уриалахын тулд нягт хамтран ажиллана гэдгээ нотолжээ.

Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойлгож, хамтран ажиллаж байгаад Ф.Кишида Монгол Улсад талархал илэрхийлэв.

Монгол Улс нь Умард Солонгостой найрсаг харилцаатай байсаар ирсэн юм.


Сэтгэгдэл

зочин [103.57.92.232] 2024-09-24 14:28:48

Украйны ерөнхийлөгч Зелинский гуайтай уулзав уу? тааралдав уу?

Zochin [178.51.132.28] 2024-09-24 02:04:09

Bitgii hudlaa um dongos !!!

Зочин [66.181.189.127] 2024-09-23 21:41:51

Монгол улсыг үл хүндэлсэн видео бичлэгүүд гарч эхэллээ. Путинг монголд ирэх үед баривчлаагүйгээс болж youtube дээр монголыг доромжилсон бичлэг тавигдаж байна. Жишээ нь {монголчууд өөрийн эхнэрийг өөр эр хүнд зээлүүлж хэрэглэдэг. малчин хүмүүс тэгэж авгайгаа зээлүүлж сайн гентэй хүүхэд төрүүлдэг} юм байна. энэ юу гэсэн үг вэ гэвэл гадаад улсад яваа монгол гэр бүлийн эхнэрийг барьж аваад унтаж болно гэсэн далд сурталчилгааг хийж эхэллээ. Гадаад харилцааны яамныхан ямарч бодлогогүй олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд элссэн гайг одоо ард иргэд нуруун дээрээ үүрэх гэж байна. Монголчуудаа гадаад улсад эхнэртэйг явахад чинь эхнэрийг чинь хүчиндэх хүмүүс гарч ирэхээр болжээ. Болгоомжтой байхгүй бол монгол хүний эрхийг ноцтой зөрчих нөхцлийг гадаад улсууд явуулах боллоо шүү. Украйнууд боломж олдвол манай монгол улсыг бөмбөгдөж мэдэхээр байгаа шүү. Кишида 8 сард монголд ирэх байсан боловч больсон шалтгаан нь путин монголд ирэх болсон тухай мэдсэнтэй холбоотой. Хүрэлсүх, эрх баригчид муу байна.

Зочин [66.181.161.107] 2024-09-24 16:58:01

Oros hyatiin haaGuur n opj ipj Ukraine bombing hayahuu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.