ПРОКУРОР: Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн 196.8 сая төгрөгийг буцааж олгоно

Aдмин / Хууль

2023 онд Нийслэлийн Прокурорын Газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлжээ. Ингэснээр 52 хүн, долоон хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90.4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр буцаан олгуулахаар болсон байна.

Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар таван шийдвэрийг зөвтгүүлж, дөрвөн хүн, гурван хуулийн этгээдэд 106.4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан долоон шийдвэрийг хүчингүй болгуулжээ.

Нийслэлийн Прокурорын Газраас энэ оны зургаан сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болсныг мэдээллээ.


Сэтгэгдэл

У [202.179.18.213] 2024-06-25 20:52:06

Торгуулиин монгииг Хууль зорчиж торгсон этгээдээр тулэхх Бол цааш цаашдаа ингэж торгх хууль бус уйлдэл гарахгуй шуу !!!!!!

Зочин [203.98.76.9] 2024-06-25 14:55:08

1 дүгээр эгнээий болон үргэлжилсэн цагаан зураасын зөрчилийн торгуулийг буцаах хэрэгтэй. Энэ төрлийн торгуулыг замын цагдаагийн үзэмжээр ноогдуулж байгаа. Нэгдүгээр эгнээний орох, гарах замын тэмдэглэгээ байх, Улаабаатар хотын замын үргэлжилсэн цагаан зураас нь ямарч логик байхгүй тавигдсан. Үргэлжилсэн цагаан зураас давахгүй явах гэвэл түгжрэл улам нэмэх, өөр олон км зам явах болдог

зочин [202.21.117.210] 2024-06-25 14:18:41

Маш зөв ажил болжээ. Прокурор бол зөвхөн буруутгах талдаа бус хуулийг зөв нэг мөр ойлгож хэрэглэж буйд хяналтыг хэрэгжүүлэгчийн хувьд прокурорын байгууллагын ажлын үр дүн бусдыг хэлмэгдэх хууль сахиулах үйл ажиллагааны явцад эрх нь зөрчигдөж буй эсэхэд анхаарах яг ийм утга агуулгаар илэрхийлэгдэж байх ёстой гэж үзэж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.