Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын 80 гаруй хувь нь борооны ус зайлуулах шугам сүлжээгүй

Aдмин / Нийгэм

Үерийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид өнгөрсөн дөрвөн жилд томоохон 33 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг хийж, гүйцэтгэсэн. Үерийн барилга байгууламжийг 1.2 километрийг шинээр барж, ойролцоогоор 4.5 километрийг засварлалаа. Өнгөрсөн оны үерээр хэд хэдэн үерийн барилга байгууламж сэтэрч, гэмтсэн. Тиймээс 4.3 километр үерийн даланг сэргээн засварлаад байна. Энэ хавраас эхлэн мөс зөөж тээвэрлэх, томоохон ААН, байгууллагатай зөвшилцөж газар чөлөөлөх, голын голдиролыг чөлөөлөх ажлууд бүрэн гүйцэсэн байгаа.

Тухайлбал

  • S’Outlet
  • Шунхлай
  • Адмирал трейд зэрэг Сэлбэ болон Дунд гол дагуу үл хөдлөх хөрөнгөө барьсан ААН-үүдийг бүрэн чөлөөлсөн.

Мөн дөрвөн түр зам, хоёр түр гүүрийг чөлөөлж ажилласан.

Энэ жил манай байгууллагаас 68,000 орчим тонн лаг, шаврыг зөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байсан. Үүнээс 28,000 орчим тонныг зөөж тээвэрлэсэн" гэлээ.

Үргэлжлүүлэн "Энэ жил 12 томоохон байршилд ус зайлуулах шугам, сүлжээ төлөвлөсөн байсан. Үүний зургааг нь бүрэн хийж дуусгалаа.

Жишээ нь

  • Цэнгэлдэх хүрээлэн орчим
  • Дарь-Эх орчмын нэгдүгээр буудал
  • Чингэлтэй дүүргийн 24, 19 дүгээр хорооны хэсгийн ус зайлуулах шугам сүлжээг шийдвэрлэн ажилласан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1,253 километр орчим хатуу хучилттай зам байдаг. Үүний 16 хувь буюу 250 километр нь авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Өөрөөр хэлбэл 1,000 километр зам борооны ус зайлуулах ямар ч шугам сүлжээгүй гэсэн үг.

Улаанбаатар хотын инженерийн мастер төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу 2040 он хүртэлх төлөвлөгөөний дагуу үе шаттай шугам сүлжээг хийж, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж байна" гэв.


Сэтгэгдэл

Mgl [178.115.38.101] 2024-06-25 15:35:38

Mashin bish odoo yur n Zawiar yawbal yasiin?

Зочин [202.9.46.28] 2024-06-25 13:54:42

Нимгэн хучилттай зам гээч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.