Туул голын усны түвшин Лүн сум орчмоор 50 см нэмэгдэх хандлагатай байна

Aдмин / Нийгэм

Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/, Балж, Хурх зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-30 см давсан хэвээр байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна. Маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн гол Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.