Өвлийн элсэлтийн шалгалт ирэх сарын 5-нд монгол хэл, бичгээр эхэлнэ
Өвлийн элсэлтийн шалгалтыг ирэх сарын 5-8-нд зохион байгуулах бөгөөд монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх хуваарьтай байна.
Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг албаныхан анхаарууллаа. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй гэдгийг мэдэгдэв. Элсэлтийн шалгалтад шалгуулагч хариултын хуудас будах харандааг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгөх юм байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой аж.
2024 оны өвлийн элсэлтийн шалгалтыг нийслэлийн 3, 21, 23, 50, 84 дүгээр сургуулийн байранд зохион байгуулна. Харин орон нутгийн шалгуулагчдыг тухайн аймгаас нэг сургуулийн байрыг сонгосон байна. Орон нутгийн элсэгчдийн шалгалтын байршлыг зургаар үзүүлье.
Сэтгэгдэл
Damdin [103.168.34.130] 2024-11-30 01:31:27
Angli gej soliorch huuhduudiin tolgoi erguulcheed uhseniihee mongol helnii shalgalt gej hutsna ve ? mongol helee anhaniis n sn zaaj chadsan biluu ? turd nertei alban haagchidaasaa ter shalgaltaa ehleed av ! teden dund chin mongol hel bichigee mohoo sursan holmog yriatai teneguud olon bn shuu !