БНСУ-ын сөрөг хүчний намууд Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг огцруулах хуулийн төсөл өргөн барив

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёольд итгэл үзүүлэх эсэх асуудлаар /импичмент/ санал хураалт явуулах хуулийн төслийг сөрөг хүчний зургаан намаас парламентад өргөн барилаа. Үүнд Ардчилсан нам болон Солонгосыг сэргээн босгох нам, Шинэчлэлийн намууд багтаж байна. Импичментийн хуулийн төслийг дэмжиж сөрөг хүчний 190 хууль тогтоогч, нэг бие даагч гарын үсэг зурсан бол эрх баригч "Ардын түмний хүч" намын хууль тогтоогчид одоогоор дэмжээгүй байна.

Сөрөг хүчнийхэн уг төслийг пүрэв гарагт Үндэсний ассамблейн нэгдсэн хуралдаанд танилцуулж, баасан, бямба гарагт санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Хуулиараа огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаас хойш 24-72 цагийн дотор санал хураах ёстой юм.

Импичментийн төсөлд парламентын гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай. Уг хуулийн төслийг батлахын тулд Үндэсний ассамблейн 300 гишүүнээс сөрөг хүчин эрх баригч Ардын түмний хүчний намаас найман санал авах шаардлагатай аж.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.110] 2024-12-04 22:00:35

Энэ тооцоогоор бол манай улс 21 гишүүнтэй байхад яг таарах нь байна.

Зочин [59.153.115.110] 2024-12-04 21:57:55

Энэ жишгээр бол манай улс 126 гишүүнтэй байхын тулд 21 сая хүн амтай байх хэрэгтэй байна.Харин 76 гишүүнтэй байхын тулд 13 сая хүн амтай байх шаардлагатай байж. 76-г ихэднэ гэж яРьДАГ Нь ҮНЭН БАЙЖ !

Зочин [202.126.90.209] 2024-12-04 19:12:16

ШИЖГЭНЭСЭН 40 ЗАЛУУ Л МОНГОЛЫГ АВААД ЯВЧИХНА ШҮҮДЭЭ

Зочин [202.126.90.245] 2024-12-04 18:26:04

Манайхаас 20 дахин олон хүнтэй Солонгос улсын парламент 300 гишүүнтэй байхад манайх 126 гишүүнтэй, Солонгосын жишгээр бол манайх 20 гишүүнтэй байхад болох юм биш үү?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.