Гадаадын иргэн харьяатын газар 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын 48844 иргэнд визийн зөвшөөрөл, 12898 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз, 92427 цахим визийг тус, тус олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 9.0 хувь, виз олголт 35.9 хувь, цахим виз олголт 2.9 дахин өсжээ. Мөн гадаадын 25720 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 40922 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 16060 иргэний бүртгэлд хасалт хийв. Оршин суух зөвшөөрөл олголтыг 2023 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 9.2 хувиар өссөн байна.

2024 онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 653,545 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ. Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан, цахимаар 700-1100 хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна. 2025 нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31849 гадаадын иргэн байна. Тодруулбал, албан хэргээр 633, хөрөнгө оруулахаар 3767, хөдөлмөр эрхлэхээр 13796, гэр бүлийн, хувийн бусад зорилгоор 4737, суралцахаар 6969, цагаач 1827, шашны зорилгоор 120 гадаадын иргэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.