П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн
-Монгол Улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа.
-Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно.
Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед хаант засгийг бүгд найрамдах засгаар солино гэдэг нь өөрөө Монголын нийгэмд цоо шинэ үеийг нээж өгсөн хэрэг.
Харин 1940 онд баталсан Үндсэн хуулиараа Монгол Улс хөрөнгөтний бус хөгжлийн замыг сонгон хөгжих зарчмаа тунхагласан юм. Тухайн цаг үедээ шилжилтийн сонин, өвөрмөц хууль болсон гэж боддог. Үргэлжлүүлээд 1960 онд баталсан Үндсэн хуулиараа социализмын замаар замнах зарчмаа тунхагласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа социализм байгуулах зорилтыг дэвшүүлж тавьсан. Хөгжлийн өвөрмөц шилжилтийг агуулсан ач холбогдолтой хууль байсан гэж тухайн үедээ үнэлэгдэж байсан юм.
1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох том зорилтыг дэвшүүлсэн. Ямар нэгэн социализм байгуулах, нийгэм журмаар дэвших гэх мэтийн цаг үеийн зорилтыг дэвшүүлээгүй. Харин хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн хууль байгаа юм.
-Та шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Иймд 1992 оны Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг бол…?
-Юуны өмнө 1992 оны Үндсэн хуулийн томоохон ач холбогдол нь Монголын ардчиллыг эрх зүйн талаас нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал гэдэг нь хуулийн нарийн зохицуулалттайгаар хэрэгжих Үндсэн хуулиараа баталгаажсан байх шаардлагыг тавьсан байдаг. Ардчиллын энэ зарчимд Үндсэн хууль нийцсэн байгаа юм.
Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг урьд өмнөх хуулиудад байгаагүйгээр дэлхийн жишигт хүргэсэн. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа Хоёрдугаар бүлгийг хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглүүлсэн байх жишээтэй. Иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг маш нарийн тунхагласан. Цаашлаад итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг баталгаатай тунхаглах, ил тод байх зарчмыг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн.
Нөгөөтэйгүүр, шинэ Үндсэн хуулиар өмчийн харилцаанд томоохон өөрчлөлт оруулсан. Хуулийн чухал заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудлыг анх удаа хөндсөн. Монголын түүхэнд газрыг иргэн өмчлөх харилцааг 1992 оны Үндсэн хуулиар нотолж өгсөн.
Мөн Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлт, олон намын системийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан.
-Шинэ Үндсэн хуулийн үнэ цэн, эрхэмлэн дээдэлж нандигнах ёстой гэдгийн агуулга, мөн чанарын талаар та залуу, хойч үедээ хандаж юу хэлэх вэ?
-Өнөөдрийн ардчилсан нийгэм, эдийн засаг, улс төр гээд бүхий л харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай тулсан. Тийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг баталж, тэдгээр шаардлагыг хангаж ирлээ. Ер нь Монгол Улс ардчилсан нийгмийг тогтолцоог сонгож, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцад амжилт олсон нь Үндсэн хуулиа маш богино хугацаанд боловсруулж, баталж хэрэгжүүлсэнтэй холбоотой.
Гэтэл Үндсэн хуулиа боловсруулж, батлах, хэрэгжүүлэх үйл явцаа удаашруулснаас зарим улс орнууд улс төрийн хүнд нөхцөл байдалд орсныг бид бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Румын, Болгар зэрэг улс Үндсэн хуулиа баталж, цэгцэлж амжаагүй байдал нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа амь насанд халдах харамсалтай үр дагаварт хүрсэн. Энэ утгаараа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах явдал нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиараа нийгмийг жолоодох хуулийн засаглалыг бий болгох нь чухал асуудал.
Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх барих байгууллагуудын эрх дархыг тодорхой нарийн хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох дээд эрх нь Улсын Их Хуралд хадгалагдах, эдийн засаг, нийгмийг удирдах, хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар гүйцэтгэх, нийгэмд гарах янз бүрийн зөрчил, маргааныг шүүх засаглал хариуцах жишээтэй. Ингэж төрийн эрх мэдлийн гурван салаа мөчрийг тус тусад нь үүрэг, хариуцлагаар нь зааглаж өгөөд харилцан хамааралтай, харилцан хяналттай байхыг тогтоож өгсөн. Энэ нь Үндсэн хуулиараа нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцаа хуулиар зохицуулагдана гэдгийг баталгаажуулсан хэрэг.
Иймд Үндсэн хуулиа “Мэдэгтүн, сахигтун !” гэж төгсгөдөг. Үүнийг монголын иргэн бүр мэдэж, сахиж байх ёстой шүү гэдгийг захьсан эрхэм хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль дээдлэх зарчим нь аливаа нийгмийн хөгжиж, дэвших харилцааны үндэс.
-2023 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, шинэ парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү өөрчлөлтийн талаарх таны байр суурийг сонирхвол…
-Парламентад аль болох олон ургалч үзлийг уралдуулж, төлөөллийн бүлгийн санаа бодол, дуу хоолойг өргөн хүрээтэй сонсож, асуудлыг шийдэхэд оновчтой, илүү олон шүүлтүүртэй, боловсруулах гэдэг талаас нь бодолцож, тэрхүү өөрчлөлтийг хийсэн байх гэж бодож байна.
Улсын Их Хурлын гишүүдийн тоо хэд байх нь чухал бус. Харин Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд заасан ард түмний элч байх, нийгмийнхээ төлөөллийг хангаж хууль тогтоох үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох тэрхүү үүргээ сайн гүйцэтгэж үндсэн ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж боддог.
Шинээр бүрдсэн парламентад залуучууд, эмэгтэйчүүд түлхүү орж ирсэн байна. Нийт гишүүдийн 25 гаруй хувь нь эмэгтэйчүүд болсон. Энэ нь дэлхий нийтээрээ яриад байгаа жендэрийн асуудал, төрийн удирдлагад эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх нь зүйтэй гэсэн тэр шаардлага, захиалга руу дөхсөн. Энэ мэт шинээр бүрдсэн парламентад дэвшилттэй зүйл байна. Тэгэхээр парламент өөрт ноогдсон үүрэг, эрхийг сайн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.56] 2025-01-10 22:53:00
Хэ нөгөө азийн бар энэ тэр яасан бэ дээлээ Тослоод байсан газрын тос бинзэн хаана байна аа
Очирбатыг үзэн ядагч. [103.40.79.35] 2025-01-10 19:12:53
Яагаад ч энэ хүнийг харахаар ховдогийн гай кино санагддаг. Угаасаа улс эх орны уруудах замын эхлэлийг энэ балин хамарт л хийсэн. Тамсагийг зүгээр лиөгчихсөн байгаа биздээ. Мэдэгдэж байгаа төдий нь ийм уршигтай
Зочин [66.181.160.117] 2025-01-10 16:24:32
Үндсэн хуульд дэ.шил эт зүйлүүд бий. Өмчийн, хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гээд...улаан дэглэмээс татгалзсан нь их олз...
Зочин [66.181.179.14] 2025-01-10 16:11:23
Очирөат Багааяа, Энхээ ьмэт малнууд энэ улс орныг сүйрхэд ихээхэн тусалсандаа
Ял [202.9.40.73] 2025-01-10 15:14:14
Сайхан эх орныг минь мөнгний орон болгож элэгээр нь хэвтүүлсэн новш толгой дээр нь чацага алдаад талбай дээр аваачаад заазлах ёстой малын нэг дээ.өөрөө төрөөс төрсөн Тэрбумтан болж Дорнодын нефтийг урд зүгийн угсаа нэгтнүүддээ өгч гэр бүлээрээ тэднээс ашиг авч баяжиж байгаа өлөн завхны завхуул эцэггүй эх оронгүй цагаачын шээс дээ
иргэн [103.57.94.110] 2025-01-10 14:01:46
Газар өмчлөх хууль буруу хэн хожив Өмч хувьчлал юу болов энэ нөхөр ингээд байж байх хүн биш шүү Түүх шүүнэ ээ
иргэн [103.57.94.110] 2025-01-10 13:59:50
Лодонгийн Түдэв гуайг гаргасан бол Монгол ийм байхгүй байсан шүү Энэ нөхөр нэрээ татах байлаа Юу ч хийгээгүй эрх яриад буруу замаар будаа тээлгэсэн дээ Параламентийн засаглал нь хариуцлагатай хяналттай байгаагүй Дураараа авлигач бүлэглэлүүд төрүүлж эхэлсэн 4 жилд сонгогчид дүн тавина гэнэ
Зочин [103.212.162.200] 2025-01-10 18:50:35
Л. Түдэв чинь зүээр л мал байсан. Ярвайсан дарангуйлагч л болох бсн биз
Зочин [103.212.118.188] 2025-01-10 13:42:12
...амьдрах аргатай золиг манийгаа баар улс болгоод зайлсан дөө
Зочин [59.153.115.238] 2025-01-10 13:23:56
Тухайн үеийн л төрийн. тэргүүн одооных шиг сонгууль луйвардаагүй, өрсөлдөгчөө харлуулаагүй, мөнгө тараагаагүй л сонгогдсон хүн. бид ч одоог бодвол итгэл үнэмшлээрээ сонгосон Монгол улсын анхны Ерөнхийлөгч асан. муу, сайн ажилласан бол тэр л биз. Миний бодлоор тухайн үед маш их алдаатай бодлого гаргаж үүнийгээ үг үйлдээрээ харуулсан хүн гэж хардаг. Азийн бар болно гэсэн одоогоор манай улсаас бусад нь азийн бар болжээ.
Иргэн [210.13.238.81] 2025-01-10 13:08:40
Хужаагийн шээс, балин хамарт, шуналын тулам. Монголын төрийг гутааж явсан новш.
Зочин [66.181.182.238] 2025-01-10 13:08:38
Лодонгийн Түдэв гэдэг аугаа оронд энэ хүнийг сонгосон та нар өөрсдөө тэнэгүүд !!! хохь чинь !
Зочин [103.212.118.188] 2025-01-10 13:40:25
Чи бас хохирцон наажийгаам бишүү....ха ха
Зочин [59.153.113.251] 2025-01-10 13:08:16
Ene uvgun muu hvn
Зочин [210.105.85.22] 2025-01-10 12:35:00
TAMSAG gedeg ugiig TANSAG gej orchuulsan mash muuhai ubgun, humuusiin nudnees dald baihaa yadaj meddeggyi yumuu
Зочин [66.181.185.33] 2025-01-10 12:21:26
tegeed yahaaraa hedhen hulgaich ene uls orniig tonchihow.
Зочин [46.56.162.55] 2025-01-10 12:14:35
Нам дамжсан Гутамшигт өвгөн
Иргэн [66.181.187.67] 2025-01-10 12:10:06
цаазын ялтай ялтан. Чи МУ-аа ийм болгосон ялтан шүү
Зочин [202.9.47.32] 2025-01-10 11:20:50
Ардчилал нэртэй зэрлэг капитализмын дор ядарсан монголчууд зовж байна.
Зочин [139.5.219.26] 2025-01-10 11:36:53
Ардчилал нэртэй анархизм л болсон үүгээр яаваад бнуу даа капатлизм арай өөр бол уу хөгжиж буй орнууд каптолизмыг дайрсан капитал босгосон хөрөнгө босгосон бид босгосон хөрөнгөө устгасан тэхээр анархизм
ЯЧЁСӨМ [66.181.167.254] 2025-01-10 11:14:21
ХАРАМСАЛТАЙ АВИЛГА ЦОГЦОЛСОН , АНАРХИЗМ НОЁЛСОН НИЙГЭМД 30 ГАРУЙ ЖИЛ АМЬДАРЧ БАЙНА.
Зочин [157.15.7.102] 2025-01-10 11:11:34
Миний санахын "Бар улс" болох зорилт дэвшүүлсэн шиг санагдах юм ха ха