Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ

Aдмин / Улстөр

МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.

Тэрбээр “Олон улсад үүсэж буй геополитикийн мөргөлдөөнтэй холбоотой эдийн засагт ирж байгаа хямралын болон парламентын түвшинд төрийн үйл ажиллагаа гацаж асуудлын талаар намын Удирдах зөвлөл авч хэлэлцлээ. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Удирдах зөвлөл хүлээн авлаа. УИХ дахь МАН-ын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. УИХ-ын Төрийн байнгын хороо болон нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн хурлыг зарласан. Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна. Ерөнхий сайдын гаргасан өргөдлийг өнөөдөр авч хэлэлцээд парламент шийдвэр гаргавал МАН-ын бага хурлаар шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулна” гэв.

Хэлэлцэх дарааллын дагуу Ерөнхий сайдын өргөдлийг УИХ дахь МАН-ын бүлэг 17:00, Төрийн байгуулалтын байнгын хороо 17:30, УИХ-ын чуулган 18.00 цагаас тус тус хуралдаж, Ерөнхий сайдын өргөдлийг шийдвэрлэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.