ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн шуурхай хүргэлээ

Aдмин / Эрүүл мэнд

Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд дроноор хүргэсэн бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж буй юм.

May be an image of street

ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө зориулсан байна.

Ташрамд дуулгахад, ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.