Өнөөдөр АН чуулганд оролцохгүй бол Засгийн газрын хувь заяа бүрхэг болно

Aдмин / Улстөр

УИХ-дахь АН-ын бүлэг “Нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Намын дарга УИХ-н дарга байгаа тохиолдолд бид чуулганд оролцох боломжгүй” гэж мэдэгдээд чуулганд оролцохгүй байгаа. УИХ-ын чуулган АН-ын гишүүд чуулганд суухгүй болохоор ирц нь хүрэхгүй учир хуралдах боломжгүй болчхоод байгаа билээ. Уул нь МАН 68 суудал авч олонх болсон. Дээр нь МАН-ын засагт ХҮН нам найман суудал, ИЗНН дөрвөн суудалтай хамтарч байгаа. Ингээд тоолбол 80 суудал МАН-ын мэдэлд байгаа мэт. Бас Үндэсний эвслийн дөрвөн суудал байна.

Энэ бүгдийг нийлүүлбэл 84 суудалтай болж АН-ыг чуулганд суусан суугаагүй хуралдаан хийгээд хуулиа хэлэлцээд явчих бололцоотой харагдаж байна. Тэгвэл яагаад чуулганы ирц хүрэхгүй байна вэ. Хамгийн гол нь МАН голоороо хуваагдсанд байгаа юм. Г.Занданшатар Ерөнхий сайдад дургүйцсэн, түүнд талтай биш гуч гаран гишүүн мөн чуулганд суухгүй байгаатай холбоотой УИХ-ын чуулган гацаж байна. Тэд “нэг бол Н.Учрал Ерөнхий сайд аа хий, Үгүй бол Г.Занданшатар намын дарга бол” гэсэн урианы дор нэгдэгсэд билээ. Тэд АН-ын дээрх шаардлагыг эс үйлдлээрээ дэмжигчид юм. Хэрэв чуулган гацаад хуралдахгүй бол яах вэ. Энэ бол төрийн ажил гацаж байгаагийн хамгийн том илрэл. Үүнийг арилгах нь улс төрийн намуудын гол ажил нь мөн.

Яаж арилгах вэ, энэ гацааг. Н.Учрал УИХ-ын даргаасаа болих нь нэн тэргүүний хийх ажил. Сөрөг намын шаардлага ч энэ. Тэгээд УИХ-ын даргаас буух гэхээр юу хийх болж байна аа гэдэг асуудал үүснэ. Эрх баригч намын дарга ажилгүй явж байх уу. Үгүй тэр Ерөнхий сайд болохоос өөр нөхцөл байхгүй.

Яг энэ дээр МАН-ын бодлого гаргагчид алд дэлэм алдаа гаргасан нь харагдана. Маш бодлогогүй хуумгай шийдвэрийнх нь гор гарч байгаа нь энэ юм. Энэ юу юм гэхээр Засгийн газар солигдоно гэсэн үг. Энэ бол улс орон нам хөдөлгөөний хувьд хор уршиг ихтэй зүйл ээ. Харин УИХ-ын гацаа арилж АН өнөөдрийн чуулганд оролцвол Засгийн газрын ирээдүй хэсэг хугацаандаа баталгаатай болох юм даа. Яагаад хэсэг хугацаа гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засаг заавал хөдөлж таарна. Тэгэхлээр өнөөдрийн чуулганд АН оролцохгүй бол Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа бүрхэг болох нээ гээд байгаагийн учир энэ.

Ө.ТУЛГА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.