"БНСУ-ын виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан этгээдэд 5 жилийн хорих ял оноолоо
Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр жилийн хугацаанд визийн залилантай холбоотой 235 гэмт хэргийг бүртгэн шалгажээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд 11 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Залилагч этгээд нь "Визийг түргэн шуурхай, хямд үнээр баталгаатай гаргаж өгнө. Ирэхэд нь ажлын байр болон байрлах байр бэлэн" гэх мэтээр иргэдийн итгэлийг төрүүлдэг байна.
Тухайлбал, иргэн Д 2018-2020 оны хооронд БНСУ-ын виз гаргаж өгнө гэх зарыг цахим орчинд байршуулж, 89 удаагийн үйлдлээр 39 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Улмаар шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3,3,1 дэх заалтыг үндэслэн 5 жилийн хорих ял оноосон байна.
Иймд гадаадын виз мэдүүлэхдээ тухайн улсын Элчин сайдын яам болон Консулын газар, албан ёсны виз мэдүүлэх төвөөр дамжуулан виз олгодог болохыг анхаарч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
















.jpg)


















































Сэтгэгдэл
Зочин [188.162.248.209] 2026-03-25 16:40:46
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????????