Эхнэрээ зодсон 38 настай эрэгтэйг 450 мянган төгрөгөөр торгожээ

Д.Тулга / Хууль

Дархан-Уул аймагт гэргий, зургаан хүүхдийн хамт амьдардаг 38 настай эрэгтэй эхнэртэйгээ маргалдсаны улмаас үснээс нь зулгааж, нүүр рүү нь цохижээ.

Үүний улмаас эхнэрийнх нь баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхинд цус хуралт үүсэж, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн мөрөнд цус хуралт, зүүн мөр, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал үүссэн байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах явцад эхнэр нь гомдолгүй гэж мэдүүлжээ.

Иймээс шүүхээс тухайн эрэгтэйг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хуулийн заалт:

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.168] 2025-01-14 13:05:09

Ямар тэнэг шийтгэл вэ. Мөнгийг нь эхнэр нь л төлнө шүү дээ

Zochin [174.90.223.116] 2025-01-14 11:05:47

Torgood zogsohgui teneg tolgoid ni surgalt yawuulj 30 honog horihgui yasiim.Yamarch shiitgel bish bna

зочин [66.181.180.104] 2025-01-14 10:43:38

Хүчирхийлэгчийн бие мах сэтгэл эүйд дарамт дарангуйлал үзүүлж хүнд хүчир ажил хийлгэж өөрөөр мөнгө төлүүл давтан үйлдвэл хөндрүүл торгууль эхнэрт улам дарамт болно хөгийн шийтгэлээ болио ,,,

Зочин [66.181.177.117] 2025-01-14 06:35:10

Одоо хариад цусыг нь холиноо.Яанаа

Зочин [66.181.176.216] 2025-01-14 05:01:40

Эхнэр ээ тэгээд зодох ёстой болж байна уу зодоход хэдэн төгрөгний торгуул өгөөд болоо юу арөй бишүү. Хүн зовоодог, хүн зоддог, хүнийг дарамталдаг , эхнэрээ харгисладаг, үг хэлээр үйлдлээрээ цаг тутам, өдөр бүр дарамталдаг ийм нөхдүүдийг нийтэд таниулж, зургийг нь тавьж, нэр устай нь зарлаж байх хэрэгтэй. Хүн харахад нэг л их томоотой тохитой, боловсон дүр эсгэсэн хүн нөхөр гэртээ ороод ирэхээрээ ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ ЗОВООСОН ХАРГИС ХЭРЦГИЙ, ХАШГИРЧ ГБУГАЛСАН, ЗОДСОН, НҮДСЭН, ХЭЛ АМААР ДОРОМЖИЛСОН АДГИЙН НОВШ АМЬДАРЧ БАЙНА ГЭЭД. БОДДОО ИЙМ ХУЛГАЙЧУУД ГИЙН ОВОГ НЭР ЗУРАГ ХӨРГИЙГ НЬ НИЙТЭД ХАРУУЛЖ МЭДРҮҮЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ. ЭЭЖ ААВ НЬ Ч ЯГ АДИЛХАН ТИЙМ БАЙДАГ Бололтой. ТҮҮНЭЭС. ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГОХ БОЛ ЭХНЭРЭЭ ДАХИН ЗОДОХ БИШ АЛАХ СУРГАМЖ БОЛОХ БАЙХ ШҮҮ. ХАРГИС НӨХДҮҮД ХАРГИСЛАХ НӨХЦЛӨӨ БОЛДОГ БОЛОЛТОЙ

Ард [66.181.178.241] 2025-01-14 16:25:46

үхэр монголчуудын тэнэг шийтгэл. Эхнэр одоо зодуулаал шаалгаал гэвтэж байх юм бна л даа ... Эхнэрийн санал хамаарахгүйгээр шийтгэх хэрэгтэй

Зочин [103.57.93.84] 2025-01-13 17:06:31

Торгоод байхдаа яахав дээ гэр бүлд нь хохирол учирна н йтэд тустай ажил хиялгэж ясанд аь хүн зодох vямар байдгиыг мэдрүүлэх л хэрэтй дээ

Зочин [202.131.234.123] 2025-01-13 17:27:38

банзад ташуурд модон илжгэнд хадаж сар болго:

Зочин [202.9.41.90] 2025-01-13 15:43:28

Тэжээж диилэхгүй олон хүүхдүүд улс тусалдаг болоосой

Зочин [202.131.234.123] 2025-01-13 17:25:00

бэлэн юм өгөх биш бэлчээрийг нь нээж өгөх ёстой....


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.