Төслийн хамтарсан зохицуулах хорооны vi хуралдаан боллоо

Д.Тулга / Улстөр

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар төслийн ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Тухайлбал, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахад чиглэсэн барилгын хүчитгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар боловсруулж, барилгын хүчитгэлийн сургалтыг зохион байгуулах ажлыг төлөвлөсөн байна. Мөн гамшгаас хамгаалах сургалтын гарын авлага боловсруулах, барилга, байгууламжийн хүчитгэлийн макет, үзүүлэн самбарыг ашиглан хэрэглэгдэхүүнийг шинэчлэх ажлуудыг хийх юм

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.