Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байгаа юм.
2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн их зээл олгожээ. УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард баталсан. Ингэснээр хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ онд мөн ипотекийн зээлд 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг ипотекийн зээлд хармуулахаар болсон билээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.185.162] 2025-01-16 17:43:19
35 хүртэлх насны залууст 30 жилийн хугацаатай зээл олгохоор тэд 65 настай болтлоо зээлийн ба сэтгэл зүйн дарамттай явсаар, авсан зээлээ 2,5 дахин нугалж төлсөөр тэтгэврийн настайгаа золгож ядуусын эгнээнд шууд шилжих үү? магадгүй өвчтэй ч болж үлдэх байх даа? энэ ямар бодлого вэ? 10 жилийн хугацаатай зээл авахад авсан зээлээ 50%-иар нэмэгдүүлж /авсан зээлээ 100%+50%=150%/ төлдөг биз дээ? 20 жилийн хугацаатай зээл авбал авсан зээлээ 100% нугалж /100%+100%=200%/ буюу 200% төлдөг байх аа? 30 жилийн хугацаатай зээл авбал авсан зээлээ 2,5 нугалж буюу 250% болгож төлдөг биз дээ? ИНГЭЭД ЗАЛУУС БҮХ НАСААРАА ЗЭЭЛИЙН ДАРАМТТАЙ ЮУ? Залууст амьдралд нь хүрэлцэхүйц цалин хөлс олгодог системтэй, хуультай болоосой.
Зочин [202.131.229.196] 2025-01-16 15:29:43
2 жилийн өмнө банкинд очерт бүртгүүлсэн. энэ жил 36 хүрчихлээ. тэгэхээр яахын
Иргэн [202.126.89.114] 2025-01-16 15:21:21
Яаж хамрагдах вэ?
Шинэ хамжлага шуурхай нэвтэрч байна. [66.181.160.74] 2025-01-16 12:32:23
Помешикууд "хамжлагат тариачны"-г нөлөөндөө байлгадаг зарчим үйлчилж ээлж байнадоо. ТОСК, МИК, банкууд нь "хамжлагат залуучууд"-ыг малладаг болох нь. Зээлийг 20-25 жилд төлж баргадуулна, тэр хүртэл хамжлагаас гарах залуу хүн олдох болов уу? Шинэ цаг - шинэ хамжлагат ёс. Кх!
Билэгээ [103.212.117.236] 2025-01-16 11:46:42
тэгээд 35с дээш насныхан нь хүн биш юм байхдаа инээдтэй юм аа
Отгонбаяр Үүлэнсолонго [202.126.90.91] 2025-01-16 11:12:49
35 аас дээш бол яаана гэсэн үгүю вэ инээдтэй ч юмаа даа
Зочин [202.131.234.123] 2025-01-16 15:14:05
зээлээ төлөхөд нас нь хүрэхгүй
Энхзаяа [66.181.161.8] 2025-01-16 11:01:43
Нас арай биш ээ.
Тугтан Miga [122.201.31.148] 2025-01-16 10:50:56
Зээлд хамарагдмаарл бн
иргэн [66.181.191.135] 2025-01-16 10:48:57
хаашаа гарчиг вэ