Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 749 тэрбум төгрөгөөс өсчээ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээ хөнгөлөлтөд өнгөрсөн оны эцэст нийт 2.3 их наяд төгрөг олгосон нь өмнөх оноос 179 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь найман хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний тэн хагас нь буюу 48.9 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж байгаа бол нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээ 11.5 хувийг эзэлжээ. Мөн 30.2 хувь нь бусад төрлийн үйлчилгээ эзэлсэн бол эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 9.3 хувийг эзэлж байгаа юм.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 749 тэрбум төгрөг буюу 19 хувиар өссөн байна. Гадаад уйл ажиллагааны орлого 327 тэрбум төгрөг буюу 20 хувь, онцгой албан татвар 308 тэрбум төгрөг буюу 39 хувиар тус тус өссөн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.