ГИХГ: 2300 гаруй иргэнд виз олгохоос татгалзжээ

Д.Тулга / Эдийн засаг

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд нийт 147,430 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан байна. Үүнээс 98,4 хувь буюу 145,077 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгожээ. Харин 2,353 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалсан аж. Үүнээс жуулчлах зорилгоор буюу evisa.mn цахим системээр 92,927 виз олгосон бөгөөд цахим визийн олголт 98,8 хувьтай байна.

Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзсан, мөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаантай байжээ.

Монгол Улсын виз олголт нь гадаадын зарим улс, орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. 2024 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын визийг цахимаар олгож эхлээд байгаа билээ. Монгол Улс гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамаарч дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэгч гэсэн 9 бүлэг 64 ангиллын виз олгодог.

Үүнээс Гадаадын иргэн, харьяатын газар 58 ангиллын виз, Гадаад харилцааны яам 6 ангиллын визийг тус тус олгож байна.


Сэтгэгдэл

Арчаагүй дорой редакци, Мэдээ мн. [103.80.211.125] 2025-01-18 13:18:15

Очирбат ерөнхийлөгч нас барсныг цаг тухайд нь мэдээлчихгүй. Дорой юмдаа, танай вебсай т.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.