БНХАУ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа зарлав

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын Худалдааны яам болон Сангийн яамнаас өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд "Хятад улс АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу арга хэмжээ авна" гэж мэдэгджээ.

Энэ тухай албан мэдээнд "2025 оны хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Засгийн газар фентанил зэрэг асуудлыг үндэслэл болгон, АНУ-д импортолж буй Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулахаа зарласан.

АНУ ганц талын татвар ногдуулсан нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд энэ нь өөрийн асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй төдийгүй Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг ч тасалдуулж байна.

"БНХАУ-ын гаалийн татварын тухай хууль", "БНХАУ-ын Гаалийн тухай хууль", "БНХАУ-ын Гадаад худалдааны тухай хууль" зэрэг хууль тогтоомж, олон улсын эрх зүйн үндсэн зарчимд нийцүүлэн, Хятадын Төрийн зөвлөл 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн импортын зарим бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж байна.

Үүнд:

1. Нүүрс, шингэрүүлсэн хийнд 15 хувийн татвар ногдуулна.

2. Нефть, хөдөө аж ахуйн машин механизм, бохирдол их ялгаруулах автомашин, пикап машинд 10 хувийн татвар ногдуулна.

3. АНУ-аас гаралтай хавсралтад орсон импортын барааны хувьд одоогийн мөрдөж буй тарифын хувь хэмжээг үндэслэн зохих тарифыг ногдуулна. Одоогийн мөрдөж буй бондын болон татварыг хөнгөлөх/чөлөөлөх бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд нэмэлт тарифыг бууруулахгүй, чөлөөлөхгүй." гэжээ.

Г.БЯМБА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.