Зуслангийн зам, төвийн хэсгүүдэд давс цацаж, цас цэвэрлэгээг үргэлжлүүлнэ

Aдмин / Нүүр

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам, гудамж талбайд халтиргаа гулгаа ихээр үүсч, машинтай болон явганаар зорчиход хүндрэл учирч байгааг иргэд хэлж буй. Мөн халтиргаатай хэсгүүдэд давс, бодис цацахгүй байгаа талаар шүүмжилж байгаа юм. Тиймээс нийслэлээс халтиргаатай замуудыг хэрхэх талаар тодрууллаа.

Албаныхны өгч байгаа мэдээллээр, нийтийн эзэмшлийн зам талбайг 1100 гаруй зам талбайн үйлчлэгч, 180 гаруй техник хэрэгсэлтэй цэвэрлэж байна.

Нийслэлийн хэмжээнд 3800 гаруй тонн давс, 5700 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Өчигдөр, өнөөдөр хоёр 300 гаруй тонн давс, бодис замуудад цацсан. Зуслангийн замууд, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цас цэвэрлэгээ үргэлжилж байна гэв. Цаг агаараас шалтгаалж, цас орохоо болихоор зам, талбайн цэвэрлэгээг үргэлжлүүлэх юм. Мөн үйлчилгээний байгууллагууд өөрсдийн эзэмшлийн гадаа талбайг цэвэрлэхийг анхаарууллаа. Зам, талбайгаа цэвэрлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар торгууль ногдуулах аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.