ШҮҮХ ХУРАЛ: Таван толгойг ард түмэнд үлдээсэн З.Энхболдыг гэм буруугүйд тооцож, цагаатгалаа

Aдмин / Хууль

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гурав дахь өдрөө УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд, шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцлоо.

Прокуророос Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [157.15.7.102] 2025-02-05 16:26:57

Баяр хүргэе. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэмээр байна даа, хойшоо суугаад байлгүй.

иргэн [66.181.188.140] 2025-02-05 15:44:36

Энхболдод баяр хүргэе юмаа мэдэж ухаантай мэтгэлзсэний үр дүн Шүүх шудрага байлаа Ард түмэн хуяа нарын бодлого үйлдэлийг ойлголоо Бүгд анхааралдаа авлаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.