Төр нь түл гээд зарсан түлш тархинд тулгасан буу байхыг хэн мэдсэн юм бэ

Aдмин / Эрүүл мэнд

Хүй нэгдэл, чулуун болон хүрэл, төмөр зэвсгийн үе түүнээс хойших он тоололд угаарын тухай ойлголт байсан эсэхийг мэдэхгүй. Талд дүрэлзсэн түймрээс гал тасадсан хүн төрөлхтөн хөгжлийн энэ эринд хүртэл тулгын чулуу, төмөр тулга, цээж зуух, пийшин яндангийн үеийг үзсэн бас халсан. Гагц ганц Монгол түмэн л түм, буман яндантайгаар цэнхэр дэлхийн цээжинд угаарын ужиг асуудалтай олон оныг үдлээ.

Дэлхий шийдчихсэн асуудлын шийдлийг хайсаар угаартаж, хордож хоцорлоо. Халх Монгол даяараа хот суурингүй, хоцрогдсон гэгдэх эрт хуучны нийгэмд өвөг, эмгийн цагт тулгын гал манаж, гэр дүүрэн утаа суунаглуулж, мянга мянган өвлийг давахдаа нэг ч удаа Монгол түмэн угаартаагүй.

Он тооллын үүнээс тэсгим, энэнээс тачигнасан хахир өвлийг хөдсөн дээл, ил галаар давахдаа хэн нь ч хордоогүй. Нүдээ улайж улцайтал, уушгиа цогиж цоортол хөөрөгдөн үлээж, тулгын гал бадраахдаа ч эрт цагийн эмэг, өвөг элэг бүтэн сэрдэг байлаа. Угаартаж үхдэг, унтаад сэрдэггүй тийм баримтыг талын Монголын таван ханат дүүрэн хөшиглөх хөх утааны түүхээс эрээд олохгүй.

Өнгөрсөн зууны 50-иад оноос цээж зуух гэх нэршил хөдөө талыг бүрхэн авахад ч Монгол түмэн аргалаа зэргэлэн өрж, шүдэнз гэх шинэ хэт цахиж, галаа өрддөгөөрөө өрдөж, хэнээр ч заалгалгүй хэрэглээндээ нэвтрүүлж, хэн нь ч угаартаж үхэлгүй энэ цагтай золгосон.

Бас Налайхыг нээсэн ная, ерэн жилийн тэртээгээс нийслэл хотод нүүрсний утаанд угаартаж, хордож, хорт хавдартаж, ханиад томуундаа дарлуулж явсан түүх бичигдээгүй. Тулгын гал ямар их утаатайг 50 оноос өмнө төрсөн амьд архив хөх өвгөцүүл хэлээд өгнө.

Тоононы цариг, унины будаг, цаваг, эсгий ялгагдахгүй болтлоо тортог сууж, сарлагын саваг шиг унжиж, санжиж байсныг. Ямар сайндаа "утаанд галзуурсан шар эсгий" гэх нэршил гарсан байхав.

Гэтэл шинжлэх ухааны хөгжил, ололт, нээлтийн оргил энэ эринд улсын нийслэл Улаанбаатар хотод угаартаж нас барлаа, унтаад сэрсэнгүй гэх мэдээ тасрахаа больж, нийтийг эмгэнүүлж байна. Онц аюултай нь халуун бүлээрээ нэг л өглөө сэрэхгүй байх нь ямар их гачлан бэ.

Цэргийн хүү цор ганцаар үлдсэнээ мэдэх ямар хатуу тавилан бэ. Халагдсан тушаалаа өвөртлөөд харьж ирэхэд нь хайрт аав, ээж нь, ах, дүүс нь бүгд бурхан зүг буцсан байх нь яасан их эмгэнэл вэ. Төр нь түл гэж өгсөн түлш тархинд тулгасан буу байхыг хэн мэдсэн юм бэ. Хэн ч мэдээгүй. Гэхдээ бүгд мэдсэн.

Энэ түлш болохгүй байгааг, энэ түлш угаартуулж алдгийг монголчууд мэдээд, гурав дахь өвлийг барах гэж байна. Зарим мэдээнд 40-50 хүн энэ хугацаанд угаартаж нас барсан гэдэг бол зарим хүмүүс зургаа, долоон зуун хүн угаартаж нас барсан гэдэг. Аль нь үнэн юм бэ.

Хэрвээ зургаа, долоон зуун хүн угаартаж нас барсан юм бол Монголын нэг багийн хүн, амтай тэнцэхүйц гэсэн тоон статистик гарна. Яагаад энэ яргаллыг, яагаад энэ аллагыг зогсоохгүй байгаа юм бэ. Халуун бүлээсээ хагацсан хүүд тохиосон уй, гашууг тойрох аз бусад монголчуудад бий юу.

Э.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.5] 2025-02-07 11:24:18

БОЛГООМЖГҮЙ ЯВБАЛ ҮХЛИЙН ОРОН ГЭДЭГ ЮМ ШҮҮ

Зочин [202.126.91.5] 2025-02-07 11:23:47

ЕР НЬ ХЭТ ДУРААРАА, ХЭТ ЗАМБАРААГҮЙ, ХЭТ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ ХЭЗЭЭ САЙН ЗҮЙЛ ДАГУУЛАХГҮЙ ШҮҮ..АРХИ УУГААД ХЭН НЭГ НЬ ХААЛТ ХААСАНААС Л ҮХЭЖ БАЙГАА ТҮҮНЭЭС БИД ТҮЛЭЭЛД САЙХАН Л БАЙНА. ТҮҮНЭЭС ТӨРӨӨС ХҮН ОЧИЖ АЙЛЫН ГАЛ ТҮЛЖ ШӨНӨЖИН ХАРЖ ХАНДАХ ХЭРЭГ ҮҮ БҮҮ ДЭМИЙРЦГЭЭ. ХАРИУЦЛАГА ДЭГ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ. НЭГ Л ИХ ТӨР ЗАСАГ ХЭН НЭГЭН РҮҮ ДАЙРАХ ӨВЧТЭЙ НӨХДҮҮД АНААД СУУЖ БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ. ЭНЭ ҮХЭЖ ҮРЭГДЭЖ БАЙГАА НӨХДҮҮД ЗҮГЭЭР АРХИ УУСАН НЭГ ИХ АННАГНАСАН НӨХДҮҮД ҮХЭЖ БАЙГАА НЬ ХУДЛАА БИШ ШҮҮ

зочин [66.181.167.77] 2025-02-07 11:13:54

төр засгийн дарга нар зуух солих, шахмал түлш шалгах гэдэг энэ явуургүй аргуудаа эрс шийдвэртэй солиочээ. огт өөр арга барил аваач, жижиг орон суучжуулах, нийтийн халаалт хийн халаалт гээд өөр олон арга бнашдээ. гадаадад зугаалахдаа энэ талаар сонирхож, туршлага судалж, тасламж хүсээчээ. Зүгээр л өөрсдийнхөө мөнгө олох бизнесээсээ салахгүй зууралдаад хамаг амьтныг утаж дууслаашүү. орон сууц барьдаг баячуудч гэсэн байрны үнээ нэмээд байхаар энэ тал дээр юм хийж хямд орон сууц барих, хүмүүсийг оруулах талаар бодооч, буяны ажил хийж байхгүй бол орсон мөнгө чинь тогтохгүй ээ. Хүн дийлхийн аргагүй үнэтэй , дотор зохион байгуулалт нь маш муу, бүх талбайгаа тооцож умайсан байрнуудаар ард түмнээ шулж байна шүү. Ядаж л сайхан онгойдог порчиктой байсан алга, цонх нь ер онгойхгүй, онгойхоороо манаыйх шиг хүйтэн нөхцөлд нилхийгээд том онгойдог, ер нь амьдралд нийцэхгүй байрнууд их байнаа. Хүрэлсүх даргаа та эрдэмтэн, барилгийнхан зохион бүтээгчидээ цуглуулан шийдвэртэй арга хэмжээ аваарай.

УБ хотын иргэн [203.169.48.150] 2025-02-07 11:12:58

Түлшнээс болоод үхээд бгаан бол адилхан энэ түлшийг түлж байгаа бусад олон айл өрхүүд зүгээр байгаа юм бэ. Арчаагүй, залхуу хүмүүс нь галаа олигтой түлж чадахгүй болоод үхээд бгаан биш үү . Хортой түлш юм бол өдийд УБ хотынхон бүгд үхсэн байна биз дээ.

Зочин [202.126.91.5] 2025-02-07 10:57:47

ХҮРЭЛСҮХ хийдэг юм уу? Юугаа дэмийр дэг хүмүүс вээ. Бүү далимдуул. Нас барсан хүмүүсэд гүн эмгэнэл илэрхилье

Зочин [103.57.93.179] 2025-02-07 11:21:35

Хүрэлсүх хөөрхий минь“Тавьчиктай эх хүнийг довжоон дээр гаргалаа” ийм учир хариуцлагаа хүлээж огцорлоо гэж байсиймсан хихи, хэхэ, хаха!

зочин [66.181.167.77] 2025-02-07 11:17:21

Өрхийн эзэн сэтгэмжгүй, сэтгэлгүй, ажилгүй бол тэр өрх өөдлөхгүй, улсын хаан сэтгэлгүй, шийдвэргүй, авхаалжгүй бол улс орон өөдлөхгүй.

Зочин [139.5.219.34] 2025-02-07 10:36:20

хүрэлсүхээ цэргийн хүүгийн өмнө цэргийн хүн шиг уучлал гуйгаад огцор. бас өөрийнхөө хэлдгээр эцэг хүний хувьд, эр хүний хувьд


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.