Польш залуу өнөөдөр монголчуудад цагариган дээрээс довтлох шоугаа үзүүлнэ
![](/files/vete4nvmy5focas6tlqw/3/5e3971473794611cb1ef29855431f75f.png)
Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн үеэр болдог “Бүх оддын тоглолт”-ын хамгийн сонирхолтой үйл ажиллагаа бол Слэм данкийн тэмцээн буюу цагариган дээрээс довтлох үзүүлбэр. Тус холбооноос мэдээлснээр, энэ удаа энэхүү үзүүлбэрийг польш эр Пиотр Грабовски үзүүлэх юм байна.
Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч, 3х3-ын слэм данкийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхий даяар 200 гаруй удаа цагариган дээрээс довтлох шоу толилуулсан, 3.3 метрийн өндөр цагариган дээрээс довтолсон довтлогч, польш эр Пиотр Грабовски Монголд иржээ.
Тэрбээр дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд болж буй “Бүх оддын тоглолт”-д өнөөдөр шоу үзүүлбэрээр Монголын сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барьх юм байна.
Өдгөө 26 настай түүний хувьд 2015 оноос сагсан бөмбөгийн замналаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй оронд слэм данкийн шоугаа үзүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл