Улаанбаатар Ташкент чиглэлд нислэгийн шинэ зам нээнэ
![](/files/x6jmpe2f61vtitvsj60k/3/FB_IMG_1738982285696.jpg)
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хоёр улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид уулзалдаж байна. Монгол,Узбекистаны улс төр, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд хийгдэж байгаагийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.
Энэ нь манай хоёр улс хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах цоо шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаагийн илрэл юм. Бүгд Найрамдах Узбекистан Улс, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсон учраас Улаанбаатар, Ташкент чиглэлд нислэгийн шинэ замыг нээх талаар Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхны хуралдаанаар ярилцаж шийдвэрлэлээ.
Мөн хоёр тал бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг олгох бодлого хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.65] 2025-02-08 14:55:29
засс
BAT [197.211.63.32] 2025-02-08 12:36:50
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM