ЯЛТЫН ГЭРЭЭ: Монгол ба Хятадын хувь заяа

Д.Тулга / Улстөр

2025.02.10

Ялтын нууц хэлэлцээр: Монголын хувь заяа ба дайны дараах дэлхийн шинэ дэг журам

Өдгөөгөөс 80 жилийн тэртээ, 2 дугаар сарын энэ л өдрүүдэд Монголын хувь заяаг шийдэх нэгэн том үйл явдал Крымийн хойгийн Ялта хотноо болж байв. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд И.Сталин, Ф.Рузвельт, У.Черчиль гэсэн дэлхийн 3 их гүрний тэргүүнүүд Крымийн хойгийн Ялта хотноо нууцаар хуралдаж, дайны дараах дэлхийн шинэ дэг журмыг хэрхэн тогтоох талаар хэлэлцэв.

Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Сталин хэлэлцээрийн ширээнээ Монголын тусгаар тогтнолыгхүлээн зөвшөөрүүлэх нөхцөлийг тавьж холбоотнуудтай тохиролцож чаджээ. Ингэснээр БНМАУ нь Зөвлөлт Холбоот Улсын хамтаар өрнөдийн холбоотнуудтай эвсэж,Хятадыг Японоос чөлөөлөх дайнд оролцохын хариуд, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Өнөөдөр барууны ертөнцөд Ялтын бага хурал гэхлээр Европын хил хязгаарыг тогтоож, НҮБ-ыг шинээр үүсгэсэн тухай асуудлыг илүүтэй онцлох нь бий. Гэвч, тэдгээрээс гадна хөшигний ард Зүүн Азийн ирээдүйг өөрчлөх нууц тохиролцоонууд хийгдэж байв. Тухайн үед Зүүн Туркестан, Түвэд, Өвөр Монгол, Манж-го зэрэг нь бүгд л тусгаар тогтнохыг эрэлхийлэн тэмцэж, зарим нь ч тусгаар улс нэрийг олчихсон байсны дундаас, эцэстээганцхан манай Гадаад Монгол тусгаар тогтнолоо олж авччаджээ.

Монголын хувьд энэ үйл явдал зүгээр нэг ховорхон таа азтай тохиолдол биш, харин урьдаас тооцоологдсон геополитикийн стратегийн үр дүн байв. Монголынудирдагчдын дипломат арга ухаан, дэлхийн их гүрнүүдийн стратегийн ашиг сонирхлын торгон огтлолцол дээр Монголын хувь заяа шийдэгджээ.

Монголчуудын мятаршгүй тэмцлийн үр дүнд олдсонтусгаар тогтнол

Маршал Х.Чойбалсангийн хатуу шийдэмгий удирдлага дорх Монгол улс олон жилийн турш Хятадынзалгих гэсэн санаархал, Зөвлөлтийн геополитикийн ашиг сонирхол хоёрын дунд хавчигдан оршиж байв. Дэлхийн Хоёрдугаар дайны үед Монгол улс үндэстэн даяараа эрвийх дэрвийхээрээ хөдөлж, Зөвлөлтийн Улаан армид их хэмжээний тусламж үзүүлж, мал сүрэг, хүнс, бусад стратегийн ач холбогдол бүхий нөөцүүдийг илгээж, итгэл даах холбоотон гэдгээ нотлон илэрхийлжээ.

Дэлхий дахиныг хамарсан асар том зөрчилдөөний дунд Монголын талаас гаргасан тэр их хичээл зүтгэл нь өөрийн улсын эмзэгхэн тусгаар тогтнолыг баталгаажуулахын төлөө урьдчилан тооцоолж хийсэн стратегийн бодит алхам байжээ гэлтэй.

Тийм ч учраас, Монголын стратегийн ач холбогдлыг өндөр үнэлсэн Ж.Сталинаас, Ялтын бага хурал дээр Монголыг тусгаар тогтносон улс гэж олон улсад хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хатуухан тулгажээ.

Зөвлөлтийн удирдагчийн тухайд энэ нь жирийн нэг дипломат ажиллагаа бус, харин өөрийн өмнөд хил дээр жийрэг улс бий болгох гэсэн стратегийн чухал нүүдэл байв. Энэ шинэ жийрэг улс нь ирээдүйд үүсэж болох геополитикийн мөргөлдөөнийг сааруулах, Зөвлөлтийн Зүүн Азид явуулах бодлогын тулгуур багана болох учиртай байв.

Монголчууд юунаас ч эрхэм үнэтэй тусгаар тогтнолоо тийн гартаа оруулж авч чадсаныг өндрөөр үнэлэхээс өөр аргагүй. Хэдийгээр, Зөвлөлтийн хатуу хяналт дор орших дагуул улс болсон ч гэлээ, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болж чадсан юм.Геополитикийн онолын үүднээс авч үзвэл, Монгол нь Зүрхэн газар ба Эрэг хөвөө газар хоёрын дундах Сөргөлдөөний бүсэд оршино. Зураг үзнэ үү.

Энэхүү Сөргөлдөөний бүсэд орших Зүүн Европын орнуудын заримыг ЗХУ-аас дайны дараах цаг үед өөрийн хяналтад оруулсан нь мөн л адилхан жийрэг улс болгосон жишээ юм. Зүрхэн газарт орших улс ба Эрэг хөвөө газарт орших улсуудын хооронд зөрчил сөргөлдөөн болж байх газарзүйн өгөгдөлтэй учраас энэ бүсийг Сөргөлдөөний бүс гэж нэрлэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ бүс дэх их гүрнүүдийн сөргөлдөөн ширүүсэж, эцэст нь зөвхөн Монгол тусгаар улс болж чаджээ.

Зураг. Зүрхэн газар ба Эрэг хөвөө газар (Heart land and Rimland) хоёрын дунд орших Сөргөлдөөний бүс

Ялтын бага хурал Европын нөхцөл байдал, Номхон далайн дайны дараах байдалд голлон анхаарч байсан чгэлээ, энэ л хурлаар Монгол Улсын тусгаар тогтнол хөшигний ардах нууц хэлэлцээрийн үр дүнд тийнхүү шийдэгдсэн юм. Холбоотнууд, ялангуяа Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт, Ерөнхий сайд Уинстон Черчилльнараас Японы эсрэг дайн зарлахад Зөвлөлтийн оролцоо зайлшгүй хэрэгтэй гэдгийг тооцоолж, Монголыг хүлээн зөвшөөрүүлэх Сталины шаардлагад буулт хийжээ.

Энэ бол жижиг улс орны хувь заяа дэлхийн түүхийн явцад их гүрнүүдийн наймааны хэрэгсэл болсоор ирсэн ба тухайн цаг үед ч дэлхийн реалполитик тийм дүр төрхтэй байсныг илэрхийлсэн үйл явдал байв. Сөргөлдөөнт бүсийн бусад “улсууд”-аас ялгарч, ганцаараа тусгаар тогтнолоо гартаа оруулж авч чадсаны учир шалтгаан нь Монголчууд үндэсний эв нэгдэлтэй байсантай, удирдагчид нь төр улсаа өндөр түвшинд удирдан авч явж чадаж байсантай, яах аргагүй,холбогдоно.

Бүс нутгийн хүчний тэнцвэрийг бүрдүүлэх Өрнөдийн стратеги ба Хятадын тусгаар тогтнол

Сталин Монголыг жийрэг улс болгох зэргээр,Зөвлөлтийн нөлөөллийг тэлж байхад, Өрнөдийн гүрнүүд Евразид өргөжсөөр буй Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэх стратегийг бодож боловсруулж байжээ. АНУ тэргүүтэй Өрнөдийн холбоотнууд Зөвлөлтийн тэлэлтийг тогтоон барихын тулд Евразийн зах хязгаар буюу Эрэг хөвөө газарт түүнийг сөрөх чадал бүхий улс байгуулахыгзорьж байв. Энэ өргөн цар хүрээтэй стратегийн гол цөм нь өнөөгийн Хятад улсыг байгуулах явдал болжээ.

Өнөөгийн Хятад улс байгуулагдсан нь зөвхөн дотоод хувьсгалын үр дүн биш, харин гадны хүчний шахалт, өрнөдийн бодлого дэмжлэгийн шууд үр дүн байв. Өрнөдийн гүрнүүд Зөвлөлтийн өргөжин тэлэх хүчийг геополитикийн үүднээс сөрж хязгаарлахын тулд Хятадыг хүчирхэгжүүлэх хөрсийг бүрдүүлжээ.

Мао ЗэдуныХятадыг бий болгоход барууны геополитикийн стратеги томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж болно. Хожим хүйтэн дайны ид дундуур Маогийн Хятад Зөвлөлтийн эсрэг АНУ-тай эвссэн нь Өрнөдийн стратегичдын барьсан геополитикийн логик тэдний хувьд зөв байсныг илтгэнэ.

Энэ бол түүхийг реализм, геополитикийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гэсэн нэг оролдлого, онолын таамаглал юм. Мэдээж, энэ нь өнөөг хүртэлх түүхийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны онолын тогтсон үзэлтэй таарахгүй. Олон улсын харилцааны түүх гэдэг нь тийм ч амархан, ойлгомжтой логикоор явагдах үзэгдэл бус бөгөөд түүнийг тайлбарлах шинжлэх ухааны онолууд ч төгөлдөр сайн хөгжөөгүй байна.

Зөвлөлтийн эсрэг өнөөгийн Хятад гэх том газар нутаг бүхий улсыг байгуулсантай төстэй жишээ дэлхийн түүхнээ цөөнгүй бий. Дэлхийн I дайны дараа өрнөдийнгүрнүүд, ялангуяа Их Британи, Францын зүгээс Ойрх дорнодын бүс нутагт дураараа олон улс байгуулж, хилийн шугамыг шулуун шулуун шугам татан дураар тогтоож, нөлөөллийн бүсээ тогтоож байв.

Тэр эрчээрээ явцын дунд, Ираны нөлөөллийг хязгаарлах үүднээс Саудын Араб улсыг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. ӨрнөдийнхэнСаудын Арабыг бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд зориудаар дэмжиж байгуулсан шигээ, Зөвлөлтийн эсрэг Хятад гэх томоохон газар нутагтай улс байгуулахыг дэмжжээ гэж таамаглахад ер хилсдэхгүй.

Үнэндээ тэр цагт Монгол нь өмнөд хөрш Хятадаас бүрэн эрхийн хувьд хол давуу байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тиймдээ ч, 1945 оны намар Монгол нь, газар нутгаа харийн түрэмгийлэгчдэд алдчихсан, дотроо иргэний дайны байдалтай байсан Хятад улсыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд Зөвлөлт Холбоот Улстай хамтран, Холбоотны гүрнүүдтэй эвсэл болж оролцсон билээ.

Чөлөөлөх дайны дараа Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэх маягийн “жүжиг” тавигдсан нь үнэн. Монгол нь Хятадыг харийн дайснаас чөлөөлчихөөд байхад юу ярих нь тэр билээ дээ. Яг үнэндээ, дээр тэмдэглэсэнчлэн тухайн үеийн Хятад нь бүрэн эрхт улсынхаа хувьд Монголоос хол доогуур байсан нь маргаангүй үнэн. Газар нутгаа харьд алдчихсан, төр засаг нь эмхлэгдээгүй, ядууралд нэрвэгдчихсэн, цэрэг зэвсэг гэхээр олигтой юмгүй, тун хүнд байдалтай байв.

Хятадын Гоминдан намын тэргүү Чан Кайши гэгч нь хэрэг дээрээ Америкийн гар хөл байсан нь үнэн. Нөгөө талд Коминтерний шууд дэмжлэгтэй Хятадын коммунист нам нь ч бас түүгээрээ ил далд өрнөдийн, бас даяарчлагч тодорхой хүчний дэмжлэгийг авч байжээ.

Америкийн ерөнхийлөгч Рузвельт Монголыг тусгаар тогтнуулахаархятадын Чан Кайшиг ятгах үүрэг хүлээсэн гэх “жүжиг” бичигдэж л дээ. Энэ бол үнэндээ жүжиг байсан болохоос, тухайн үеийн Хятад нь тийм “тоглогч” болж амжаагүй байсан цаг. Түүнээс биш, Сталин Рузвельтийг гуйгаад л, Чан Кайшитай яриулж ятгуулаад байсан зүйл огт байхгүй. Асуудлыг Америк дангаараа шийдсэн хэрэг.

БНМАУ нь 1946 оны эхээр тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж, харин БНХАУ 1949 он хүрч байж сая нэг юм орчин үеийн улс болж бүртгэгдсэн түүхтэй. Америкийн далд төрийнхэн ба коминтерний даяарчлагчид Маод Хятадын эх газрыг өгөхөөр шийдэж, Чан Кайшид Тайваний арлыг бэлэглэжээ.

Ялтын гэрээ Монголын хувьд хамгаас чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал. Бидний өвөг дээдсийн даруй хагас зуун жил орчим тэмцэж зүтгэж, цусаа урсгаж байж олж авч, өвлүүлж үлдээсэн тусгаар тогтнолын түүх юм аа. Ялтын гэрээнд Монгол нь Сталины Зөвлөлттэй хамт бараг нэг “тоглогч” болж оролцохоо шахсан бол, Хятад улс харийн түрэмгийлэгчдийн дарлал дор зовж байлаа.

Гагцхүү түүнийг өдий том нутагтай тусгаар улс болгосон нь геополитикийн логик гээч нь юм байна гэдгийг манай өнөөгийн судлаачид, стратегичид мэдэж байх ёстой. Үндсэндээ, Монгол ч тэр, Хятад ч тэр, тухайн үедээ Зүрхэн газрыг эзлэн тогтсон ЗХУ ба АНУ тэргүүтэй далайн гүрнүүдийн дундах жийрэг улс маягаар тусгаар тогтножээ.

Монголчууд бид түүхээ сайтар мэдэж, дэлхий дахины үйл явдлын талаар үнэн зөв мэдлэгтэй байж байж, сая энэ дайн самуунт дэлхий дээр тусгаар тогтнолоо хамгаалж үлдэж чадна.

Ц.БУЯНЦОГТОО


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.235] 2025-02-10 19:49:11

Японд сурсан гэлүү ийм эргүү юмнууд тэр арал дээрээ шавьжаа шарж идээд байж байвал аминд нь тустай биз

Эх оронч түүхийн ухааны доктор. [103.168.34.228] 2025-02-10 15:45:28

Тухайн үед Моа-гийн коммунист хятадад ямар ч эрх мэджл байнаагүйг мулгуу тэнэгүүд хатуу ойлгох ёстой. Бүр 1972 он хүртэл Олон улс коммунист хятадыг хүлээн зөвшөөрөөгүй. Дөнгөж 1972 онд Моа-гийн коммунист хятадыг НҮБ- д төлөөлүүлэх эрх өгсөн юм. Ийм байхад гоминданы хятадуцдаар Сталин БНМАУ-г хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь ямар ч боломжгүй зүйл. Иймээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг Америк хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг гардан хийсэн. Энэ Монголын нутгийг ашиглан ЗХУ-аар Япон руу дайруулах гэсэн Америкийн стартегийн бодлого байсан юм. Энэ нь Сувдан эрэгт болсон халдлагын өсийг япончуудаас авахад оршиж байсан юм. Иймээс оросуудын зохиосон хуурамч худал түүхийг өнөөдөр хүн болгон мэдэх ёстой. Манай тусгаар тогтнолд орос биш, Америк тусалсан гэдгийг хатуу санаж явах ёстой!!!!

Зочин [139.5.216.124] 2025-02-10 16:49:16

103.168. 34.228 Чи МОНГОЛЫНХОО ТҮҮХИЙГ БаГА Л ГУЙВУУЛААРАЙ . МОНГОЛ УЛС НҮБд ЭЛСЭХ ГЭЖ ХэДЭН ЖИЛ ЯВСАНЫГ МЭДЭХ ҮҮ. ГОМИНДАН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ АНУ , АНГЛИ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ОЛОН ЖИЛ ЯВААД 1964 ОНД АИЕРИК САНАЛ ӨГӨЛГҮЙ ГОМИНДАНЫГ УГ ХУРАЛД ОРУУЛАХГҮЙ ЫАЙСНААР НҮБд ЭЛСЭЖ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛСАН ЮМ .ГОМИНДАНЫ ҮЛДЭГДЭЛ ЧИНЬ ЮУ ЯРИНА ВЭ

Зочин [66.181.191.64] 2025-02-10 16:14:37

103.168.34.228-өмхий тэнэгээ , аль 1921-онд МОНГОЛ ТУСГААР УЛС болсон (ЗӨВЛӨЛТ ОРОС ,дараа нь ЗХУ-г түшиг Тусламжаар) , ЗХУ байхад дэлхийгээр Зөвшөөрүүлэх нь Цаг Хугацааны Асуудал , харин хятадаар ТҮРҮҮЛЖ Зөвшөөрүүлэхийг СТАЛИН л хийсэн.

Зочин [66.181.191.64] 2025-02-10 16:09:02

103.168.34.228-тэнэгт новшоо , Дэлхийн 2-р дайнд ялж Их Гүрэн болсон ЗХУ СТАЛИН Хүссэнээ хийж Чадна , тэгээд ч Чадсан , БНМАУ-дэлхийд Хүлээн Зөвшөөрөгдсөн , бусад их гүрнүүд юу гэх нь СТАЛИНД падлий байхгүй , ганцхан хятад л ТҮРҮҮЛЖ Монголыг Хүлээн Зөвшөөрөх , үүнийг хүчирхэг ЗХУ СТАЛИН л хийсэн .

Зочин [139.5.216.128] 2025-02-10 12:55:50

Хятад улсыг ингэж хэт жижигрүүлэх нь болит түүхэнд үл нийцнэ. НҮБ-ыг байгуулсанаас эхлээд Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрх бүхий байнгын таван гишүүний нэг. Хадны завсар хавчуулсан халиуны зулзага мэт эх орноо хэт дэвэргэх нь мөн л бодит байдалд нийцэшгүй. Манай цэрэг бие дааж чөлөөлсөн Өвөр Монголын нутаг гэж юү вэ? Квантуны армийг бут цохисон Зөвлөлтийн цэрэгтэй харьцуулах ч аргагүй. Ялтын уулзалт ч нууц арга хэмжээ биш. Саяхан Сталин Рузвэльт хоёрын уулзалтын нууц материалыг бүрэн эхээр нь нийтэлсэнийг уншихад зүгээр.

Зочин [202.126.91.122] 2025-02-10 11:06:45

Одоо энэ арчсан хулгайч нар манай тусгаар тогтнолыг бараг л америк олж өгсөн шахуу юм хуцна шүү дээ. Түүхчид нь олигтой дугарахгүй, баримт тодорхой. Монгол бол Хятадаас түрүүн тусгаар болсон улс. Энэ нь зөвлөлтийн ач.

Зочин [139.5.216.124] 2025-02-10 16:54:28

103.168.34.228 .ЭНЭ ТУХАЙ ОЛОН ТҮҮХЧИД ЯРЬДАГ .ЯАХААРАА ЧАМ ШИГ АЦ ИНГЭЖ ТАРХИА УГААЛГАДАГ БАЙНАА . МАЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХАА ХОЛЫН АМЕРИКТ НЯЛЗААХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ АА .БАГА ТЭНЭГТ НОМ УНШ . ТҮҮХЧИДЭЭС АСУУ. ТАХИАН ТАРХИТ АА

Зочин [103.168.34.228] 2025-02-10 15:46:51

Амёрик манай тусгаар тогтнолыг авч өгсөн нь үнэн!!!!

Зочин [45.117.35.9] 2025-02-10 10:23:11

Зөвлөлтийн хатуу хяналт гээд л байхын ТУХАЙН ЦАГ ҮЕ тийм л байсан , хэдэн арав,зуун сая хүнтэй герман , баруун европ , англи, япон , ө.солонгос , филиппин...бас л америкийн маш хатуу хяналт дор л байсаншдээ , одоо ч байгаашдээ , эдний хажууд Монгол "цагаан арьстан"-зарцалдаг дэлхийд ганц ЭРХ УЛС байсан .

ЗОЧИН [202.126.89.123] 2025-02-10 10:20:59

ҮҮНИЙГ АРДЧИЛАГЧ НЭРТЭЙ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭГЧ НАРТ САЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТҮҮХИЙГ СУРАХ БИЧИГТ ОРУУЛЖ ЗАЛУУ ҮЕДЭЭ ҮНЭНИЙГ МЭДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮҮНЭЭС Л ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШИНӨ

Зочин [203.98.77.237] 2025-02-10 09:07:50

Санаа зөв ч бичлэг найруулга гэж алгаа алга


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.