Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
![](/files/xj94npvpiqhx5whxgahh/3/sogtuu.jpg)
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нийт 1651 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 909, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 36 хэргийг нөхөн илрүүлжээ.
Дуудлага мэдээллийг ангилж үзвэл
- Хүний биед халдах-39
- Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-120
- Хулгайлах-21
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-53 байсан бол 120 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Сэтгэгдэл