Хууль зөрчсөн нь тогтоогдвол Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ
![](/files/miqbiear9t5q4f4mjz9w/3/IMG_1578.jpeg)
Хуульч Б.Мэргэн хэлэхдээ, "2008 оноос хойшх бүх сонгуульд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн оролцож байсны хувьд сонгууль бүрийн дараа сонгуулийн хуулийн алдаа дутагдал юу байв, хэрхэн өөрчлөх, хаана ямар зөрчил гарав, яаж шийдвэрлэв, хэн хууль зөрчсөн атлаа хариуцлагаа хүлээхийн оронд хууль тогтоогч болов гэх мэт асуудлаар саналаа бичиж, ярьсаар ирсэн.
2024 оны сонгуулийн дараа мөнгө тараасан гэх гэмт хэргийн шинжтэй 300 гаруй үйлдэл бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч хэрэг шийдэгдээгүй байна. Миний өөрийн баттай мэдэж байгаагаар 2 ухуулагчийн асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Цаана нь нэр дэвшигчид нь гишүүн болчихсон хууль батлаад сууж байна.
За үндсэн асуултынхаа талаар бичье. Сонгуулийн дундуур нэр дэвшигчид явцын зардлын тайлан өгч, Үндэсний аудитын газраас нийтэд ил мэдээлэлдэг. Өөрийн ажиллаж байсан тойрогт нэр дэвшигчдийн зардлын тайланг харж байхад Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг олж мэдсэн.
Одоо өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг бөгөөд буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно.
Сонгуулийн санал хураалт болохоос өмнө энэ алдаагаа засаад мөнгийг нь буцаан шилжүүлчих байх гэж бодсон боловч сонгуулийн дараа 9 сарын 28-ны өдөр гаргасан эцсийн тайлангаас нь харахад буцаан шилжүүлээгүй байсан.
Үндэсний аудитын газар зардлын тайланг хянаж, зөрчлийн талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэгтэй боловч ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул доор зургаар оруулсан албан бичгийг 2024 оны 10 сарын 01-ны өдөр хүргүүлж, мэдээлэл хүссэн боловч сар гаруйн дараа нийтэд ил мэдээлэл тавьсан учраас цахим хуудсаас харна уу гэсэн хариу ирсэн. Харин 2025 он гарснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаар өөрөөс нь лавлаж, бичиж эхлэсэн учраас ийнхүү пост оруулж байна.
Одоо яах вэ? Э.Болормааг эгүүлэн татах ёстой юу?
ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Тодруулбал, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Яахав манай сонгуулийн тухай хуулиуд дандаа асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй, хийдэл ихтэй байдгаас болоод хууль зөрчсөн нь санал хураалт эхлэхээс өмнө мэдэгдвэл нэр дэвшигчээс хасна гэх заалт байгаа ч нэгэнт сонгуулийн дүн гарсны дараа мэдэгдвэл яах вэ гэдгийг нарийн зохицуулаагүй. Гэхдээ Үндсэн хуулийн суурь зарчим, холбогдох хуулийн агуулгын дагуу тайлбарлаж хэрэглэвэл гишүүнээс эгүүлэн татах л болж таарна.
Хэрвээ СЕХ ажлаа хийхгүй бол Үндсэн хуулийн цэцийн маргаан болж таарна даа. Хууль зөрчиж гишүүн болсон хүмүүсээр хууль батлуулсаар байх уу гэдгийг шийдэх цаг болсоон.
Дээр хэлсэнчлэн эрх бүхий байгууллагаас Э.Болормааг хууль зөрчсөнийг тогтоовол түүнээс гадна аудитын дүгнэлт гаргасан хуулийн этгээд ч хариуцлага хүлээх ёстой болно. Яагаад гэвэл зардлын тайлан гаргаж байгаа нэр дэвшигч өөрийн сонгосон дурын хуулийн этгээдээр аудитын дүгнэлт гаргуулдаг. Э.Болормаа нь яг ямар аудитаар дүгнэлт гаргуулсныг мэдэхгүй ч тухайн байгууллага худал дүгнэлт гаргасан болж таарна. Тэр тохиолдолд зөрчил, магадгүй эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх л ёстой болно доо".
Сэтгэгдэл
Зочин [46.212.26.96] 2025-02-13 16:02:45
Маш зөв шаардлага, бага мөнгө идсэн бна гэж томрохыг нь хүлээлгүй дор дор нь их бага гэлгүй хууль дүрмээ дагаад шиидээд яв, улс оронд минь энэ л хэрэгтэй бна
Зочин [66.181.178.71] 2025-02-13 13:43:03
том том хулгайгаа шийдэхгүйгээс жижиг хулгайг оролцдох нь утгагүй.
Иргэн [139.5.218.70] 2025-02-13 13:40:09
Оюун эрдэнэ зүтгүүлээ бизмдээ эдэий нам ердөө мөнгөөр гарч ирдэг шдээ - Одоо өөдлөж баыгаа юм бна уу ???????олон Иргэн угааддуулчихаад --- Яасан юү вэ утаа байгаам уу гэдэг Эргүүнүүд - г Зайлуулсан дээр даварсан авгай !!!!!!!!
Зочин [60.34.125.198] 2025-02-13 11:42:30
ЭНЭ ХҮҮХЭН ЧИНЬ ХЭНИЙ СУГАНЫ ҮС ГЭГДДЭГ БИЛЭЭ. ИХ Л ТОМ ДАРГА ГЭСЭН.
Үнэнбат [202.9.41.26] 2025-02-13 10:45:58
Хэсэг сүржигнэж бга д. Чимээгүй болно биз харж л. Байгаарай.
medee [202.5.202.32] 2025-02-13 10:10:15
Худлаа дандаа л эргүүлэн татна, болиулна энэ тэр гэх юм. Хаа байна. Бүгд л хэрэг төвөгт орооцолдлоо л гэнэ тогтоогдож байгаа, хариуцлага хүлээж байгаа хүн нэг ч алга.
зочин [202.9.46.95] 2025-02-13 10:03:13
бүгд л мөнгө тараасан ш дээ
Энгийн ард [103.57.92.121] 2025-02-13 09:13:54
Нэр нь нэг их бохирдоогүй сайн муу хэлүүлэн барин төрийн хар бор ажлыг хийгээд ард иргэдийн дунд ажиллаад үзчихсэн наль шаль зангүй эрдүү маягийн гүдэсхэн зантай боловсролтой энэ эмэгтэйг оролдож эхлэх нь дээ яагаад хүнийг мөрөөр нь ажил хийлгэж болдогүй юм бол доо нийгэм 90 оноос хойш мөн ч бохирдож дээ
Зочин [66.181.184.56] 2025-02-13 07:27:10
Юун аудитын дүгнэлт улсыг цөлмөж хулгай хийхгүй хэн баыгаа юм СҮ. БАТБОЛД , 75 ЧИНГЭЛЭГ СПИРТ , НОГООН АВТОБУС , ОЮУ ТОЛГОЙ г.м. маш олон хэргийгшийдэв үү юун аудит солиороод бай ,монгол хүн эх орондоо гаднаас мөнгө оруулж ирж байвал болоо шүүдээ , наад дурак чинь худлаа шантаачил болормаагаас мөнгө салгах санаата битгий хуц май чамд өгөх нэг төгний ч өр байхгүй зайлаарай