Хайрын аялгуутай онцгой үдэш "Zaisan Hill Complex"-д болно
![](/files/dmyllw71edgydomfwiyu/3/2d44a221ef091158771483c301dda8db.jpg)
2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 14-15-нд БНХАУ-д айлчилна.
11:00 цагт:
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын зөвлөмж болон бусад халдварт өвчин, мpox-сармагчны цэцэг өвчний талаар өөрийн байрандаа мэдээлэл өгнө.
12:00 цагт:
“Шинэ цас” калигафын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.
16:00 цагт:
”18 дахь хаврын хайр” драмын жүжиг энэ сарын 15,16 21, 22, 23-нд Улсын Хүүхэд Залуучуудын Театрт болно.
19:00 цагт:
Хайр дурлалын аялгууг зүрхэнд хүргэгч дуучин Д.Болд, Наагий, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нарын дуулсан 20 гаруй дуунаас бүрдсэн онцгой үдэш Zaisan Hill Complex-д болно.
БУСАД
-Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт-тэмцээн энэ сарын 16 хүртэл үргэлжилж байна.
Орон нутагт:
-Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр 2025” олон улсын форум үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулна.
-Өвлийн аялал жуулчлалын хамгийн том үйл ажиллагаа “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд болж байна.
Хилийн чанадад:
-“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл