Харбин-2025: О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байр эзлэв
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд өчигдөр 24 тамирчин оролцсон.
Монгол Улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт оров.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь байсан.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртэв.
Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ийн оролцсон юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Bar Batga 2 [202.126.91.240] 2025-02-15 00:02:21
Bariin svvl yawahaar batganii tolgoi bol gej ene dee .
Зочин [66.181.185.200] 2025-02-14 15:18:44
WOW!!! Bravo!
Баяр хүргэе! Мундаг байна, чадварлаг байна. [66.181.185.16] 2025-02-14 13:30:18
Баяр хүргэе! Цаашдын спортын карьер, ажилд тань амжилт хүсье. Том спортод хөл тавьж, улсынхаа нэрийг гаргаж, бөөн туршлага хуримтлуулсанд их олзуурхаж, баярлаж байна. Дахин баяр хүргэе!
чин [103.168.34.204] 2025-02-14 12:16:54
Мундаг бнаа.баяр хүргэе.Цаашдын нь тэмцээнүүдэд нь амжилт
mr [203.98.76.176] 2025-02-14 11:21:12
Эрх чөлөөт монголын залуучууд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр
амжилт хүсье [86.85.55.114] 2025-02-14 10:03:36
Эхлэл сайхан тавигдлаа. Амжилт охидодоо