Ерөө, Халх голын сав газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
![](/files/gshuikxcfar9qaatprsq/3/a40b03443c32d99e294da415a0725ee3_126439.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэг нуур, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутаг, цас багатай газраар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 16-наас хоёрдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд Халх гол орчмоор, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 16-21 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.
Сэтгэгдэл