Чехийн “Кostelecke uzeniny” үйлдвэрт 200 орчим монгол ажиллаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийж Төрийн айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Чех улсын 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кostelecke uzeniny” үйлдвэртэй танилцжээ.

Тус үйлдвэр 500 гаруй ажилтантай. Үүний 200 орчим нь монголчууд. Монгол ажилтнууд маань тус үйлдвэрийн бүхий л дамжлага дээр ажиллахаас гадна удирдан, зохион байгуулах ажлыг ч хийж гүйцэтгэж байгаа аж.

“Кostelecke uzeniny” нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Үхэр, гахайн махаар 800-гаад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангадаг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэр юм байна.

Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг дотооддоо нийлүүлдэг бол үлдсэн хувийг Европын орнуудад экспортолдог ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.153] 2025-03-12 08:38:00

ямбатай хүмүүсийн махны яргачин зарц хийж байхаар эх орондоо ирээч

[66.181.161.31] 2025-03-11 22:39:41


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.