Засгийн газрын ээлжит хуралдаан 14.30 цагт эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.03.12) 14.30 цагт эхлэх юм байна. Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн чухал асуудлаар салбарын сайд нартай хуралдаж байгаа аж.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаараа НДЕГ-ын даргаар Басангийн Батжаргалыг, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргаар н.Гэрэл, Хархорум хотын захирагчаар Лувсангийн Халтарыг тус тус томилсон билээ.
Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Үүнээс гадна Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулж, тус хуралдааныг бүс бүрд зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахыг даалгасан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ИРГЭН [103.57.93.216] 2025-03-12 13:46:06
Малынхаа түүхий эдийг боловсруулах орчин үеийн техник технологитой ҮЙЛДВЭР бариад өгвөл [ УРАН ]-аас илүү ашиг өгнө дөө! Та нарт тийм СЭТГЭЛ байна уу!