ЦЕГ: П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг эрэн сурвалжилж байна

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас “Өнгөт хэвлэл” ХХК, “Номын хишиг” ХХК-ийн П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг залилах, завших гэмт хэрэгт үйлдсэн, үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж, эрэн сурвалжилж байна. Тодруулбал,

Эдгээр этгээдийг Сүхбаатар дүүргийн шүүхээс эрэн сурвалжлах тухай шийдвэр гарч, Цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэн, цахим хуудастаа дээрх зургийг байршуулжээ.

Улс орон хийж бүтээж, ажлын байр бий болгож, татвараа төлж, иргэний үүргээ биелүүлж буй олон мянган иргэн, татвар төлөгчийн нуруун дээр хөгжиж байхад түүний эсрэг гэр бүл, хамаатан саднаараа хамтран гэмт хэрэг үйлдэж, хуулийн байгууллагын дуудсан цагт ирдэггүй, саад болдог, ор сураггүй алга болдог, хуулийг уландаа гишгэж, шударга бизнес эрхлэгчдийг хохироодог хүмүүс их буйг сэрэмжлүүлж байна.

Иймд “Өнгөт хэвлэл” ХХК, “Номын хишиг” ХХК -ийн П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг таньж мэддэг, харсан хүмүүс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 94945416 дугаарын утсаар яаралтай холбогдоно уу. Отгонбаатарын Баясгалан 36 настай, Пүрэвийн Эрдэнэтогтох 66 настай, Доржхүүгийн Оролмаа 48 настай ажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.219] 2025-03-24 16:14:06

Дух Цэцэгээгийнд бууз идээд явж байсан энэ 3

Зочин [202.131.234.123] 2025-03-24 08:03:12

мөнгөө аваад хил гаргачихаад зарлаж байгаа даа. эдгээрийг хүний эрхтэний донороор авч задлаж тараа эмч нараа

H [202.55.188.89] 2025-03-23 17:15:20

Zalilanguudiig bari

,иргэг [66.181.180.47] 2025-03-22 21:23:11

Залилан хийсэн эмэгтэйн бүх мэдээлэл ил Тэгээд бүүр жирэмсэн байгаад төрөөд дараа нь жилийн дараа хилээр гараад явчихсан байхад хайгаад олдохгүй байна гээд сууж байсан .БГДүүргийн цагдаа нар...Энэ явдал 2013 онд болж байсан .

Иргэн [103.57.92.139] 2025-03-22 09:59:10

Нээх сүр дуулиантай эрэн сурвалжлах юм!!! Арай гэж олчихоод эргээгээд алдсан нэртэй авилгаар тавьчихаад нийгэмийг донслгох хэрэггүй!

Эрдэнэ [66.181.181.78] 2025-03-22 09:49:22

Залилангийн хуулиа чангатгаачээ

Зочин [59.153.113.152] 2025-03-21 17:51:17

Цагдаагийн байгууллага хүмүүсээ дандаа хил давуулаад алдчихна өмхий авлигад идэгдсэн ялзарсан шүүх засаглал энэ муусайн хулгайч луйварчдад дандаа оргон зайлах боломжийг нь олгоод байгаад хамаг учир байгаам даа шүүх засаглалыг үндсээр нь сольж байж сая эрүүл нийгэм тогтоно доо


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.