Стармер: Би Путинд итгэхгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Сүүлийн хоёр өдрийн турш олон нийтийн сүлжээ, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв нь АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткоффын “нэрт” хөтлөгч Такер Карлсонд, Карлсоныг хөтлөгчийн ажлаас халсан Fox News-т өгсөн дуулиант хоёр ярилцлага байв. Виткофф эдгээр ярилцлагадаа Оросын суртал ухуулгыг давтаж "Оросууд эзэлсэн нутагтаа ард нийтийн санал асуулга явуулсан", "Курск мужид Украины цэргүүд Оросуудад бүслэгдсэн”, “Хрущев Оросоос Крымыг салгаж Украинд өгсөн”, “Их Британийн ерөнхий сайд Стармер зэрэг Европын удирдагчид өөрсдийгөө орчин үеийн Черчилл болгох гэж оролдож байна” гэх мэт худал зүйл ярьсан нь хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хурц шүүмжлэлд өртөв.

Үүний хариуд “New York Times” сонин сүүлийн үед Их Британийн ерөнхий сайд Кейр Стармертай хийсэн хэд хэдэн ярилцлага дээр үндэслэн “Стармер: Би Путинд итгэхгүй байна" нэртэй тусгай нийтлэл хэвлэн гаргав. Энэхүү нийтлэлд Стармер, ялангуяа Их Британи, Францын байгуулахаар оролдож буй үндэстэн дамнасан "Баталгаажуулах хүчин"-ий гол зорилго юу болохыг тайлбарлаж “Би Путинд итгэхгүй байна. Учир нь Путин гал зогсоох хэлэлцээрийн дараа Украиныг хамгаалалтгүй болгох гэж зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байна. Учир нь энэ нь түүний хүсч буй зүйл бөгөөд түүний Украйн руу дахин нэвтрэх гол боломж юм" гэж онцолж Дональд Трамп болон түүний тусгай элч Стив Виткофф нар ярилцлага өгөхдөө “Путинд итгэж байна. Путин Европыг байлдан дагуулах хүсэлтэй гэдэгт итгэдэггүй” гэсэн мэдэгдэлд хариуг нь барьсан байна. Үүнийг “New York Times” сонин “Энэ нь Трампын явуулгаар АНУ болон түүний Европын холбоотнуудын хооронд хурцадмал байдал үүсч байгаагийн нэмэлт нотолгоо шиг сонсогдов” гэж онцолжээ. Мөн Стармер “Их Британи АНУ, Европын аль нэгийг сонгохгүй” гэж хэлээд Черчиллийг эргэн дурсаж “Олон хүмүүс биднийг АНУ, Европын аль нэгийг сонгохыг уриалж байна. Черчилль ийм зүйл хийгээгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараахь анхны сонгуулиар Черчиллийг ялж, Их Британид засгийн эрхэнд гарсан Клемент Этлли ч үүнийг хийгээгүй. Миний бодлоор одоо ийм сонголт хийх нь том алдаа болно" гэж хэлжээ. Түүний дурдсан Стармер шиг лейборист хүн болох Эттлийн засгийн газар НАТО-г байгуулахад идэвхтэй оролцож, Британид эрүүл мэндийн үнэ төлбөргүй тогтолцоог бий болгосон билээ.

Ийнхүү иргэд олон нийтийн сүлжээгээр “Хамгийн ардчилсан гэгддэг улсын төрд Кремлийн удирдагчидтай адил худалч хүмүүс гарч иржээ” хэмээн халаглан бичиж байхад Саудын Араб улсад Америк-Орос, Америк-Украины төлөөлөгчдийн албан уулзалт эхэлж, Украины төлөөлөгчдийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров олон нийтийн Х сүлжээнд “Саудын Араб дахь АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн бидний уулзалт дууссан” гээд "Ярилцлага ажил хэрэгч бөгөөд бодитой байлаа. Бид гол асуудлууд, тэр дундаа эрчим хүчний салбарын талаар ярилцсан. Шинэ уулзалт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэж бичжээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Телеграм хуудсанд “Саудын Арабын АНУ-тай хийсэн хэлэлцээ ажил хэрэгч болсон” гэж дүгнээд “Би Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзалт болон хэлэлцээрийн явцын талаар ярилцсан. Манай баг туйлын бүтээлчээр ажиллаж байна. Энэ харилцан яриа маш ашигтай болсон. Манай төлөөлөгчдийн ажил үргэлжилж байна. Гэхдээ бид одоо түншүүдтэйгээ юу ч ярьсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох бодит тушаал өгөх шаардлагатай. Энэ дайныг авчирсан хүн түүнийгээ зайлуулах ёстой” гэж онцолжээ. Түүний нэмж бичсэнээр, уг хэлэлцээрт Украины цэргийн албан хаагчид, дипломатууд болон Украины Эрчим хүчний яамны төлөөлөгчид оролцож байгаа юм байна. Тэгвэл ОХУ-ын ТАСС агентлаг “Өмнөх өдрийн Америк-Украины хэлэлцээтэй адил хаалттай хаалганы цаана Орос, АНУ-ын төлөөлөгчдийн хэлэлцээ Саудын Арабын Эр-Рияд хотноо эхэллээ” гэж мэдээлэв.

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.201] 2025-03-25 19:45:14

Угаасаа томчууд шийдэж багачууд дагадаг .англи.францууд том байсан аа тархи нь муудаад өсөлт нь зогсоод одоо тарваган хүн шиг болсон үүнийг мэдтүгэй

Зочин [202.9.46.149] 2025-03-25 19:14:55

Уг нь Украйнд НҮБ-н энхийг сахиулагч хүчнийг байрлуулах санал яригдсан юм билээ, даанч гөнөө гоноон хүлээн аваагүй юм гэсээн.

Сүүгий [202.126.90.228] 2025-03-25 15:58:45

Хулхи гарууд нь шударгын дүр эсгэхээр итгэчихдэг эргүүнүүд байх л юм даа.

Зочин [64.119.29.2] 2025-03-25 15:08:09

Одоо энэ суурь шалтгааныг марттал тархи угааж байна доо. Улсын ерөнхийлөгч бол албан ёсоор бүх цэргийн командлагч, хүн ёсоор бол ард түмний эцэг. Үр хүүхдээ өмөөрдөг шиг ард түмнээ өмөөрч хөдөлхөөс аргагүй байдалд оруулсан. Украйн бүтэн тив, ЕХ, америк ер нь дэлхийг оросын эсрэг турхирч байна.

ЗОЧИН [202.9.40.184] 2025-03-25 15:30:35

ПУТИН Д ХЭЗЭЭ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ. АНГЛИЧУУД УХААНТАЙ. ТАДНИЙ УХААН ДЭЭР ДЭЛХИЙ ТОГТДОГ.

Зочин [66.181.187.23] 2025-03-25 14:36:59

Энэ нэг тэнэг онгорой зайлаасай

Зочин [103.212.117.205] 2025-03-25 18:34:53

Их томорч байж Баавгай нарт алуулах гэж байгаан.Томорч томорч цагаа болохоор бултаж,гэрээ байгуулдаг улс чинь харин АНГЛИчууд шүү.2-р дайны төгсгөлийг санаарай.

Зочин [66.181.188.195] 2025-03-25 13:26:20

Юмыг чин үнэнээс нь хэлэх ёстой. Энэ дайныг Украйнууд эхлүүлсэн. 2014 онд Майданы хувьсгал гээчийг Англи Америкийн шууд заавраар хийж, орос иргэдийг олон мянгаар нь алж хядаад байсан болохоор цэргийн ажиллагаа хийхээс аргагүйд хүрсэн. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ.

Зочин [202.9.46.237] 2025-03-25 14:00:30

Харин тийм.

Зочин [103.212.118.142] 2025-03-25 13:32:02

Үнэн


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.