Сүүлийн 27 жилийн хугацаанд бөхөнгийн тоо толгой долоо дахин өсчээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23 бол "монгол бөхөнгийн өдөр". Бөхөнгийн тоо толгой жил бүр өссөөр байна. 2024 оны хийсэн судалгаагаар монгол бөхөнгийн тоо 23 215 болжээ. 1998 онд анх монгол дахь бөхөнгийн тоо толгой 3340 байсан байна. Ингээд сүүлийн 27 жилийн хугацаанд монгол бөхөнгийн тоо толгой долоо дахин өсжээ.
Монголын говь тачир сийрэг ургамалтай, усаар ядмаг, зундаа аагим халуун, өвөлдөө тэсгим хүйтэн хатуу ширүүн уур амьсгалтай. Ийм хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож, цөлөрхөг хээрийн байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан бол монгол бөхөн юм.
Хэдийгээр бөхөн хамгааллын гайхалтай үр дүн гарсан ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, монгол бөхөн одоо ч олон эрсдэл дунд амьдарсан хэвээр байна.
Б.БАТ
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.197] 2025-04-23 11:08:14
Mongol buhun bolon engiin buhun yamar yalgaatai ym bee? hoorondoo evtseld ordog uu?