ЗГ: "Бор тээг"-ийн уурхайн түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Гүйцэтгэх засаглалын өнөөдрийн хуралдаан дээр Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох хуулийн төслийг танилцуулжээ. Ирэх долоо хоногт уг хуулийн төслийг эцэслэн танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж буй юм байна.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтвортой орчныг бий болгохоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Улмаар Татварын, Хөрөнгө оруулалтын тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг боловсруулж танилцуулах юм байна.

Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр Засгийн газраас татаж авах шийдвэр гаргажээ.

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр үргэлжилж буй. Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайн түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгожээ.

Өнгөрсөн хугацаанд үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэн, 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснөөр АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн байна.

Өнөөдөр УЕПГ-ын шийдвэрээр цагдаагийн байгууллагатай хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байгаа аж.

Энэ мэтчилэн Мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.