Трамп: Зеленский дайныг үргэлжлүүлвэл улсаа бүхэлд нь алдана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины удирдагч Владимир Зеленский “Украин Крымийг эзлэн авсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Трамп "Truth Social" сайтад "Энэ мэдэгдэл нь Оростой энхийн хэлэлцээ хийхэд маш их саад учруулж байна. Учир нь Крым олон жилийн өмнө Ерөнхийлөгч Барак Обамагийн үед алдагдсан. Энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй" гэж бичсэн байна.
Цагаан ордны тэргүүн “Крым Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхийг Зеленскээс хэн ч шаардахгүй” гэж онцолжээ. Тэрбээр “Зеленскийн ‘өдөөн хатгасан мэдэгдэл’ Украины дайныг зогсоох хэлэлцээг маш түвэгтэй болгож байна.
Тэр энх тайвныг сонгохгүй, дайныг дахин гурван жил үргэлжлүүлвэл эцэст нь улсаа бүхэлд нь алдана" гэж онцолжээ. Трамп "Бид тохиролцоонд тун ойрхон байна” гээд, Зеленскийд “энэ бүхнийг дуусгах”-ыг уриалсан байна.
Лондонд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Их Британи, Франц, Герман, Украины төлөөлөгчдийн оролцоотой Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах олон улсын зөвлөлдөх уулзалт болсон.
Уг уулзалтад АНУ-ын дипломатчдыг оролцуулахаар төлөвлөж байсан ч өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд Зеленский Крымын асуудлаар мэдэгдэл хийсний дараа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Лондонд хийх айлчлалаа цуцалжээ.
Украины удирдагч хэвлэлийнхэнд "Энэ бол манай нутаг дэвсгэр. Украины ард түмний нутаг дэвсгэр. Энд ярих зүйл алга. Энэ бол манай Үндсэн хуулиас гадуур зүйл" гэж мэдэгдсэн байна.
Лондонд Украиныг төлөөлөн ирсэн, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Уулзалтад оролцогчид ‘АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энх тайвны төлөөх хүчин чармайлт’-ын төлөө тууштай байгаагаа илэрхийллээ” гэжээ.
Тэрбээр өөрийн Telegram сувагтаа "Бид хүчтэй дэмжлэг үзүүлж, дайныг аль болох хурдан зогсоох нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байгаа түншүүддээ талархаж байна" гэж бичсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга "Орос улс ямар ч болзолгүйгээр гал зогсоохоос татгалзаж, үйл явцыг сунжруулж, хэлэлцээ хийх асуудлаар хууран мэхлэхийг оролдсоор байна. Гэвч олон улсын эв нэгдэл, манай түншүүдийн тодорхой байр суурь үүнд ямар ч боломж олгохгүй " гэж онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.9.41.97] 2025-04-24 17:10:01
АМЕРИКИЙН ГАЗАР НУТАГ ИНДИАНЧУУДЫНХ Ш ДЭЭ. БУЦААЖ ӨГМӨӨР ЮМ
хүннү [202.9.47.74] 2025-04-24 16:24:59
Энэ шуналтай Улс орноо боддоггүй хувиа бодсон тэнэг залууг танайхан л өөгшүүлсээр ийм болгоо биз дээ? Танайхан энэ хүнд мөрөөдөж байгаагүй их мөнгө өгсөн, одоо наадах чинь амтшаад “дайдаад байвал надад мөнгө өгөөд байх юм байна” гээд бодоод байна. Юун Крым? аль эрт Оросын нутаг болсон энэ бүс нутгаар “хувийн тогололт” хийж байна. 2,3 жилийн өмнө эзлэгдсэн Донецк, Луганск, Херсон, одоо хэзээ мөдгүй эзлэгдэх гэж байгаа Харьков энээ тэрээгээ ярьдаггүй нь сонтрхолтой байгаа биз?