Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Сэтгэгдэл
www [66.181.178.98] 2025-05-10 19:36:55
wwwww
тэнэг амьтан Хүрэлсүх [103.57.93.75] 2025-05-10 18:10:09
Пүтин Хүрэлсүхтэй уулзахдаа маш бассан, үл этгэсэн харцаар харж "чи ч дээ чадвал толгой дээгүүр гишгэчих санаатай юу, чи чадахгүй, анаа байвч сачий чинь дутна. хирээ мэдэж навсганаарай" гэсэн хандлага илт байв. Улсуудын зочин тэргүүнүүдийн суух дарааллыг Пүтин танилцаж зөвшөөрөл өгч байгаа шүүдээ. Манай хүнийг явж явж нэг үл мэдэгдэх орос эмгэний ба лаос ч юмуу улсын нэг хүн 2-ын дунд байршуулсан нь ёстой хатавчаа зааж чиний суух орон зай энэ гэлгийг харуулждээ. Юу ч мэдэхгүй новширч" уран-франц" гэж, 2-3 эрбум доллараар ямар ч үр ашиг нь үл мэдэгдэх нефтийн үйлдвэр гэж солиорч тэр нь ашиггй гэдгээ харуулсан зэрэг нь хөршийн дургйг хүргэсэн. Очиж очиж нэфтийн үйлдвэрийг тэр их үнээр тийм ТЭЗҮ гүй гээр Энэтхэгээр барйулна гэж солиорохын оронд оросыг бариад туслаач гэж болохгүй юу? хөлд нь сууж эгийн глын станцаа харин аь нэг сайн технологитой улсаар байриулах асуудал ярьж болоогүй юу? Мардайгаас оросуудыг гаргасан атлаа оросын гол сөргөлдөгч Францтай уран оборлолт ... ха ха
Захад байсан нь зонхилж харагдавш. [66.181.189.203] 2025-05-10 23:16:00
Монголын Ерөнхийлөгч нэг л ЗАХАД байж байсан. Очингуутаа ЭХНИЙ өдрөө Пүтинтэй уулзсан, гэтэл Пүтин 3,4 дэх өдрөө л ГОЛ ГОЛ зочидтой уулзавш. Парад болоход ХАМГИЙН захад суувш. Нэргүй баатрын хөшөөний ёслолд хойд эгнээний ХАМГИЙН захад ЦУВГҮЙ зогсовш. Гэтэл бусад нь цувтай байв. Өөрийг цэрэг нь Улаан талбай дээр жагсаж байхад нэг их мишээж босч баруун гараа толгойндоо барин ЁСЛОВШ. Гэтэл Цэргийн дүрмээр ЦЭРГИЙН БУС хувцастай хүн цэргийн ёслол хийж БОЛДОГ юм уу?
Орос-оос өөр анхдагч хөрш Монголд байдаг уу? [66.181.189.203] 2025-05-10 22:49:19
Хүрэлсүх бол Орост нэг их үнэлэгдэхгүй. Учрыг дээр хэлчихлээ. Одоо тэгээд АНУ, Европын Холбоо манайхыг харж үзэх үү? Тусламж “Май” гээд өгөх үү? Харагдаж байна ш дээ. Кх! Зурагтаар Пүтин дээр болсон уулзалтанд Монголоос 10-д хүн оролцож байнлээ, бүгд тусламж горьдсон царайтай, бүгд барайчихсан, хүссэн зүйл нь бүтээгүй шинжтэй. Онцгүй л байлаа дээ.
ww [66.181.178.98] 2025-05-10 17:19:48
wwwwwwwww
zochin [103.168.34.233] 2025-05-10 14:14:00
manaixan saixan xaragdaj bn lee. uuriinxuu xymyysiig bitgii muuxaigaar xeleerei.
ЯЛАЛТЫН ПАРАД [202.179.24.70] 2025-05-10 14:12:46
ХОЙД ХӨРШ ОХУ-ЫН УЛААН ТАЛБАЙД МОНГОЛ УЛС МОНГОЛ ЦЭРЭГ ОРОЛЦСОН НЬ САЙН .... ХАРИН .... ТУН УДАХГҮЙ ӨМНӨД ХӨРШ БНХАУ СҮРТ ЖАГСААЛ ХИЙНЭ. ТОМ ОЙ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА. ИРЭХ ЖИЛ.... МЭДЭЭЖ ... ХӨРШ МОНГОЛ УЛСЫГ.. ХӨРШ ОРНУУДАА.. ТЭР ДУНДАА МОНГОЛ ЦЭРГИЙГ.... УРИХ Ч БАЙХ.... МАНАЙХНЫГ.... ??? !!! ....
Зочин [66.181.160.118] 2025-05-10 13:43:40
Манай хүнийг хамгийн арын захад зогсоосон байна
Зочин [103.212.119.204] 2025-05-10 13:04:55
монгол гэж хэлчихээд урд нь алхаж байсан лаосын цэргүүдийг харуулаад байсан оросын ртр тв .монголчууд өөрсдөө сайхан бичсэн өичлэг байхгүй юм уу хятад вьетнамууд сошиалаар дүүрэн есөн шидээр нь биччихсэн гайхуулаад бн лээ.манайх байхгүй дөнгөж зэрвэс харагдаад өнгөрлөөшд оросууд зэвүүн шүү албаар тэгсэн байх