Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо

Aдмин / Улстөр

Сүхбаатар аймгийн Халзан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр наадмын нээлтэд оролцон, аавынхаа нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлж, Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Халзан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр Халзан сумаар овоглосон хүн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн, сумаа хөгжүүлэх үйлсэд бүх талаар хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Халзан сумаас Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав нарын төр, нийгмийн зүтгэлтэн 29, эрдэмтэн 55, Л.Самдан, М.Моонон, Л.Гомбосүрэн, Ч.Хурц нарын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Д.Амгалан, академич Д.Цэрэнсодном нарын Төрийн соёрхолтуудаас гадна Ардын цолтон 8, гавьяат цолтон 70 гаруй, олон арван Улсын аварга, сайн малчин, манлай, алдарт уяач төрөн гарчээ. Халзан сум эрдэмтэн, докторуудынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг байна.

1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгохдоо Халзан сумыг Дорнод аймгийн харьяанд Цогбаян-Уул нэртэй байгуулсан түүхтэй аж. Сумын анхны даргаар М.Доной, удаах даргаар Ш.Сэрээтэр нар ажиллаж, анхны нэгдлээ 20 мянган малтай байгуулж байсан бол өнөөдөр 15 түмэн толгой малтай, 2,000 гаруй хүн амтай болжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000