Гранд Мастерсын дэлхийн аваргын тэмцээнээс Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ
Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө амжиллтай өндөрлөлөө. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн M3 (40–44 нас) болон M4 (45– 48нас) ангиллын жингүүдийн барилдаанууд явагдаж, Монголын жүдочид амжилттай оролцлоо.
Манай багийн тамирчдаас:
- M3 ангиллын -73 кг жинд — Чинчулууны Баярмагнай хүрэл медаль /Орхон аймаг Эрдэнэт хот/
- M4 ангиллын -66 кг жинд — Сономдагва-н Чинзориг хүрэл медаль /Говь-Алтай аймгийн Жаргалан сум/ тус тус хүртлээ.
Манай жүдочид Гранд Мастерсын дэлхийн дэвжээнд хоёр дахь өдрөө хоёр хүрэл медаль хүртэж, Монголын далбаагаа мандууллаа.

































.jpg)
































Сэтгэгдэл