ЧУУЛГАН: "Төрийн ажлыг гялс явуулъя, Ардын намынхаан"

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дуусаагүй байгаа тул завсарлага авах хүсэлт гаргаж буйг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан мэдэгдэв.

Тэрбээр “МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учраас завсарлага авч байна” гэв.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тус бүлэгт 15:30 цаг хүртэл завсарлага өгч буйгаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн ажлыг гялс явуулъя, Ардын намынхаан. Юун байр суурь нэгтгэх вэ. Яасан нэгтгэж ханадаггүй юм бэ. Юун дээр нэгтгэх гэсэн юм бэ.

Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ -ыг авлигаддаг. Тэр авлигаа явуулах уу байх уу гэдгээ ярилцдаг. Монголчууд харж байна шүү дээ, хэд завсарлага авах гэсэн юм бэ” хэмээн шүүмжлэв.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.91.231] 2025-11-06 17:53:18

Хэт улстөржсөн, олигархиудын гар хөл болж бусдыг захиалгаар харлуулж хэдэн арван саяар нь авсан мөнгөө төлж буй мэдлэг чадвар, сурсан мэдсэн юмаар хомс энэ хөлсний бичээчид төр гарахаар энэ улс орон яаж өөдлөх вэ дээ

Зочин [109.252.132.247] 2025-11-06 17:03:43

Уих тарах хэрэгтэй. Чадваргуй хэруулч жагсаалтын авгай нар хууль батлана гэж юу байсан. Тосовоо батлаж чадахгуй.

иргэн [66.181.184.11] 2025-11-06 16:29:00

Өчигдөр АН завсарлага :5 : хоног өгдөг учир энэ, байжээ, Пүрэвдорж удирдаж авлигын төсөвөө батлаж авах шүү дээ, Шатарын нүүдэл айхтар хийж байна аа,Х,Ганхуяг сайд болох гэж заль хэрэглэжээ, Хүмүүсийг сайн таньж ав, Хугацаа явах тусам заль илрээд л байна Харцгаана аа Алив юм хугацаатай Залилан хийсэн этгээдүүд хүчтэй унадаг жамтай


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.