Thai PBS: Тайландын онгоцууд Камбожийн казинод цохилт өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

Тайландын Агаарын цэргийн хүчин Камбожийн нутаг дэвсгэрт байрлах, хүнд зэвсэг, дрон хадгалдаг байж болзошгүй казиногийн байранд цохилт өгсөн талаар Thai PBS телевизийн суваг мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, Камбожийн зэвсэгт хүчин Тайландын хилийн бүс рүү галласны хариуд F-16 сөнөөгч онгоцуудаар цэргийн дэд бүтцэд цохилт өгсөн байна.

Тайланд-Камбожийн хил дээр болсон мөргөлдөөний үеэр Тайландын нэг цэрэг амиа алдаж, дөрвөн хүн шархадсан тухай тус улсын эзэн хааны арми өмнө нь мэдээлсэн юм. Мэдээлэлд дурдсанаар, Камбожийн цэргүүд даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагийн орчимд Тайландын байрлалууд руу гал нээжээ.

Тайландын Агаарын цэргийн хүчин Камбожийн зэвсэгт хүчний цэргийн байгууламжуудад дахин цохилт өгсөн байна. Мөн тус улсын хуурай замын цэргийн хүчний хоёрдугаар тойргоос мэдээлснээр, Камбожийн тал зэрэг галлагч БМ-21 тийрэлтэт системээр Тайландын нутаг руу гал нээжээ.

Тайландын Ерөнхий сайд Анутхин Чанвиракун мэдэгдэхдээ, тус улс бүрэн эрхт байдлаа хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авсаар байх болно гэж онцлоод, аливаа халдлагын хариуд шаардлагатай цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэв.

Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.