ЦАГ АГААР: Нутгийн баруун хагаст цас орж, цасаар шуурна
Малчид иргэдийн анхааралд: Нэгдүгээр сарын 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны нэгдүгээр сарын 8-ны 08.00-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


































































Сэтгэгдэл