Засгийн газар “Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд онцгой анхаарна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Тус бүсэд 104 аж ахуйн нэгж бүртгэлтэй ч 15 нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

2011-2017 онд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дулааны станц, бохир ус цэвэршүүлэх байгууламж, тэдгээрийн шугам сүлжээ зэрэг дөрвөн багц бүтээн байгуулалт хийсэн ч туршилт, тохируулгыг хийгдээгүйн улмаас ашиглалтгүй есөн жилболжээ.

Суурилагдсан энэ дэд бүтцээ ашиглавал зардал хэмнэх, иргэд, аж ахуйн нэгжүүд тохилог таатай орчинд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм.

Чөлөөт бүсийн үйл ажиллагаа хангалтгүй байгаад дүгнэлт хийж, олон улсын туршлага, бүс нутгийн онцлог, давуу талд нийцсэн стратеги, төлөвлөлт хийхийг тус бүсийн удирдлагад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.20] 2026-01-12 14:32:26

чолоот бус гэж хэдэн дарга нэртэй худалч хулгайч завхай эмсийг холжуулэх биш бух сумаар нь хогжилтэй болгож байж л Монгол улс хогжиж ногоо 35 жилийн омно бар болгоно гэж талруугаа хазайхад дохом болох юм.

ЗОЧИН [202.9.47.36] 2026-01-12 12:56:10

НААНА ЧИНЬ ЗАХИРАГЧААР ИХ УДСАН БОЛОХ БОЛОХГҮЙ ХАМАГ ХЭРГИЙН ЭЗЭН ГЭГДДЭГ АЛТАЙН ЗУЛАА ГЭДЭГ ДАРГАА ШАЛГААРАЙ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.