ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэж байна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар "Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоол зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Мөн Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Төрийн цахим үйлчилгээний стандарт, журмыг боловсронгуй болгох тухай, Ерөнхий сайд Дорноговь аймагт ажилласан тухай, Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний шинэчлэл, Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгаа, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.240] 2026-01-14 12:59:16

Өөрсдөө ашиглахгүй хөрөнгө оруулагч нэртэй хулгайчуудад өгөхөө зогсоо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.