ThunderZ: Энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Тэнгри" нэртэй тоглолтоо хийнэ

Aдмин / Энтертайнмент

Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Тэнгри" нэртэй тоглолтоо хийхээ албан ёсоор зарлажээ.

Түүний сүүлд гаргасан "Gegeen" гэх уран бүтээл ютүб сувагтаа 2 сая үзэлт авчээ

Тэрбээр “2026.05.23 Төв цэнгэлдэх хүрээлэн “Тэнгри” тоглолт болно гэдгийг албан ёсоор зарлаж байна.

2025 оны эхэнд цацагдсан Жүрээм,Даягаас эхлэн бид үүнийг төлөвлөсөн билээ.

Монгол хөгжим,түүхтэй дуу хийж болж байгаа юм чинь яагаад монгол утга агуулгатай тоглолт хийж болохгүй гэж.

Клипэн дээр шат ахисан шиг тоглолт дээрээ бид шат ахих болно.

Энэ өдөр хээр морьд давхилдаж улаан орхимж агаарт хийснэ.

Цаа бугын тачигнах чимээнээр чоно улих үед хөгжим дугарна.

Огшоож, тайвшруулж, орилуулж, гуниглуулна.

Олон мэдрэмжийг тань нэг дор гаргана.

Он цагийн хэлхээгээр аялуулна.

Ойрад,халх,буриад,казах олон үндэстэн ястан цөмийг цуглуулна.

Морин хуурын аялгуунд автуулж

Морьтой ирхэд чинь тосож авна.

Уул ус тэнгэртээ залбирч

Урлаг гэгчийг урлаж үзүүлнэ.

Өмнөх тоглолтыг минь үзсэн бол дахин ирээрэй.

Үзэж амжаагүй бол энэ удаад бүү хоцроорой" гэжээ.

Урьдчилсан тасалбар буюу earlybird худалдаанд гарлаа.

Тасалбар авах холбоос:

https://boxoffice.mn/event/tengri

Тасалбар худалдан авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97026767, 75338787

May be an image of text


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.